Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

Don't touch foreigners, warns senior health official after China's first  monkeypox case - Egypt Independent

/2022.09.19/: Эх газрын Хятад улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс нэг өдрийн дараа Хятадын эрүүл мэндийн дээд албан тушаалтан хүмүүсийг гадаад хүмүүст гар хүрэхгүй байхыг анхаарууллаа.

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу өнгөрсөн бямба гарагт Хятадын твиттертэй төстэй Weibo платформ дээр тус улсын Ковид-19 хязгаарлалт, хилийн хатуу хяналт нь сармагчны цэцэг өвчин тархахаас урьдчилан сэргийлж чадсан гэж бичжээ.

Уг тохиолдлыг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод илрүүлжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр уг халдвар нь гадаадаас ирсэн иргэдийн байрлаж байсан тусгаарлах байрнаас илэрсэн бөгөөд харин Хятад эсвэл гадаадын иргэн байсан эсэхийг хэлээгүй байна.

Томуу төст шинж тэмдэг, цэврүүтэх хэлбэрийн гэмтэл үүсгэдэг сармагчингийн цэцэг өвчний тохиолдол тавдугаар сараас эхлэн дэлхий даяар гарч эхэлсэн. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр энэ он гарсаар АНУ-д 23,500 тохиолдол бүртгэгдсэн байна.

"Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтыг бэхжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна" гэж Ву өөрийн нийтлэлдээ бичээд, олон улсын аялал, ойр дотно харилцаанаас болж энэхүү өвчин тархах эрсдэлтэйг онцлон тэмдэглэв. Тэрээр олон нийтэд хандан таван зөвлөмж өгсөн бөгөөд эхнийх нь “Гадаадын иргэдтэй арьсаар харьцахгүй байх"-ыг зөвлөв.

Hong Kong Health Chief Snubs Covid Quarantine-Free Travel Call - Bloomberg

Энэхүү зөвлөмж нь Weibo сайт дээр маргаан үүсгэсэн бөгөөд зарим нь түүний зөвлөгөөг үндэслэлтэй гэж магтаж байгаа ч зарим нь ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. "Улс орны хаалгыг онгойлгох нь сайн хэрэг, гэхдээ бид бүгдийг дотогш оруулах боломжгүй" гэж Weibo-ийн нэгэн хэрэглэгч бичжээ.

Гэвч бусад хүмүүс Вугийн бичлэгийг ялгаварлан гадуурхсан, хор хөнөөлтэй гэж шүүмжилсэн бөгөөд Ковид-19 тахлын эхэн үед гадаадад байгаа Азиудад тулгарч байсан харийнхныг үзэн ядах, хүчирхийллийн давалгаатай ижил төстэй зүйл байв.

Weibo-ийн нэгэн хэрэглэгч "Энэ бол тахал эхэлж, хилийн чанадад байсан ази хүмүүсээс зайлсхийсэнтэй адил юм" гэж бичжээ. "Эдгээр хоёр зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэгт би итгэхгүй байна, тэдгээр нь хэтэрхий өргөн хүрээтэй бөгөөд олон нийтийн үймээнийг улам хурцатгана." гэж үзэж байгаагаа бас нэгэн хэрэглэгч илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Чөлөөтийнхөн эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов
Чөлөөтийнхөн эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.