Талибууд 1 их наяд долларын нөөцтэй орд дээр сандайлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибууд 1 их наяд долларын нөөцтэй орд дээр сандайлж байна

Natural Resources Of Afghanistan - WorldAtlas

/2021.08.20/: Талибаны дайчдын өмнө Афганистан улс асар хурдан бууж өгсний улмаас хямралд орсон олон мянган хүн эх орноо орхин явахаар оролдож байна.

Афганистан улсад огт ашиглагдаагүй их хэмжээний ашигт малтмалын баялаг, нөөц байгаа бөгөөд хэрвээ хэзээ нэгэн цагт ашиглалтанд оруулбал эдийн засгийг асар ихээр өөрчлөх төлөв бий.

Афганистан бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм. Гэхдээ 2010 онд АНУ-ын цэргийнхэн болоод геологчид Афганистан улсын орших бүс нутагт бараг 1 их наяд долларын өртөгтэй ашигт малтмалын орд газар байгааг олж тогтоожээ.

Төмөр, зэс болон алт гэх мэт ашигт малтмалын нөөц орон нутгаар тархсан байрлалтай байгаа юм. Мөн ховор элементүүд байгаа бөгөөд дэлхийн хамгийн том литий орд байдаг байна. Литий нь авто машины аккумляторын батарей болон бусад технологид ордог хамгийн чухал, ховор элемент юм.

Ecological Futures Group-ыг үүсгэн байгуулагч, аюулгүй байдлын шинжээч, эрдэмтэн Род Шуновер хэлэхдээ, “Афганистан улс бол уламжлалт үнэт металл болоод 21-р зууны эдийн засгийг бүрдүүлж буй зарим төрлийн металлаар баялаг бүс нутаг юм” гэжээ.

Аюулгүй байдал тааруу, дэд бүтэц хөгжөөгүй, хэт их хуурайшилтаас болоод ашигт малтмалыг олборлох боломжгүй байсан юм. Харин одоо энэ бүгд Талибаны мэдэлд очсон. Гэсэн хэдий ч Хятад, Пакистан, Энэтхэг зэрэг улсууд хамтран ажиллахыг оролдох нь зүйн хэрэг.

2020 онд афганчуудын 90% нь засгийн газраас тогтоосон амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой гэж судалгааны тайланд дурдсан байдаг.

Сул дорой засгийн газартай олон улс орнуудын байгалийн нөөц, баялгаа ашиглах оролдлого нь орон нутгийн иргэд болон дотоодын эдийн засагт ашиг тусаа тэр бүр өгөхгүй байгааг "баялгийн хараал" гэж нэрлэдэг.

Хэдийгээр улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд цахилгаан автомашин болон бусад цэвэр технологид шилжихийг оролдож байгаа юм. Гэсэн хэдий ч литий, кобальт гэх мэт металл, неодими зэрэг газрын ховор элементийн хэмжээ, хэрэглээ асар ихээр өсөж байгаа билээ.

Литий, кобальт болон газрын ховор элемэнтийн үйлдвэрлэлээрээ Хятад, Конго, Австрали гэсэн гурван улс дэлхийд тэргүүлж, нийт олборлолтын 75%-г эзэлдэг байна.

Дундаж цахилгаан машинд ердийн машинаас 6 дахин их ашигт малтмал шаардагддаг ба литий, никель, кобальт нь батерейнд чухал үүрэгтэй бол цахилгаан сүлжээнд асар их хэмжээний зэс, хөнгөн цагаан шаардагддаг. Харин салхин цахилгаан үүсгүүрийг ажиллуулахад шаардлагатай соронзонд газрын ховор элементүүдийг ашигладаг байна.

Natural resources Of Afghanistan

Афганистаны ашигт малтмалын дийлэнх хэсэг нь ашиглагдаагүй хөрсөндөө үлдсэн. Алт, зэс, төмрийн олборлолт хийгдэж байгаа ч литий болон газрын ховор зарим элементүүдийг олборлоход маш их хөрөнгө оруулалт шаардагддаг.

Өнөөгийн байдлаар Афганистан улс ашигт малтмалаас жилд 1 тэрбум доллар олж байгаа ч 30-40%-ийг нь авилгалд өгдөг ажээ. Зарим орд газруудыг цэргийн дарангуйлагчид болоод Талибанчууд эзэмшдэг байна.

Авлигатай холбоотойгоор өмнө нь хөрөнгө оруулалт татах ихээхэн хүндрэлтэй байсан бол одоо засгийн эрх Талибанчуудын гарт шилжсэнээр энэ асуудал улам хүндэрнэ.

Эх сурвалж: edition.com

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5454 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5454 иргэнийг дархлаажуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.