Интермед эмнэлгийн зөвлөмжийг хүргэж байна.
Витамин Д гэж юу вэ?
Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.
Витамин Д-г хаанаас авах вэ?
- 1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
- 2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
- 3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд:
- Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Өнгөт арьстан
- Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
- Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
- Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.
Витамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэг
Рахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.
- Шээс хурц үнэртэй болох
- Хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
- Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
- Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэх
- Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэх
- Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болох
- Өсөлт нь хоцрох
- Булчин татвалзах
- Цочромтгой болох
- Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
Эрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээ
Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.
- Бөөрний архаг өвчтэй
- А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
- Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
- Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
- Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.
Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй.
Эх сурвалж: Интермэд эмнэлэгийн албан ёсны вэб хуудас