/2021.08.19/: 8-р сарын эхээр Apple компани нь технологийн орчинд улам бүр өргөнөөр яригдах болсон хүүхдийн мөлжлөгийн эсрэг тэмцэх, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон шинэ программын тухай зарласан.
Уг танилцуулга нь санааны хувьд том боловч нарийн ширийн зүйл дээр оновчтой бус болохыг харуулсан танилцуулга байв. Учир нь танилцуулга хийгдсэнээс хойш удалгүй олон нийтийн дундаас бухимдлаа илэрхийлсэн жиргээ, нэмэлт мэдээлэл авах гэсэн хүсэлтүүдээс өөрсдийгөө хамгаалах шаардлага гарч иржээ.
Энэ үйл явдал шинэхэн iPhone гар утсаа худалдаанд гаргахаас хэдхэн долоо хоногийн өмнө гарч эхэлсэн байна. Энэ бол тус компанийн хувьд хамгийг муу PR-ийн тохиолдол болжээ.
Apple компанийн зүгээс тус алхмыг хийхдээ өөрсдийн IOS төхөөрөмжүүд болон iCloud дээрх зургуудыг хүүхдийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгах хэрэгсэл болгох бөгөөд iMessage-д ирж буй болон илгээж буй зургуудад бэлгийн харилцааны илэрхийлэмжтэй, утгатай байх юм бол тус мессеж бүдгэрч насанд хүрээгүй хүмүүс болон тэдний эцэг эхчүүдэд анхааруулах юм байна.
Асуудлын гол нь хувийн нууцад халдах, технологийг зориулалтын бусаар ашиглах боломжтой гэсэн гомдол, шүүмжлэл ирж байгаа нь Apple компанийг сандрахад хүргэсэн байна.
Энэхүү мэдэгдлээс хойш долоо хоногийн дараа Apple компани хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон төөрөгдөл, буруу ойлголтыг арилгахын тулд өөрийн албан ёсны хуудасны FAQ-ийн хэсэгт урт тайлбар нийтэлжээ. Баасан гарагт Apple-ийн програм хангамжийн инженерийн ахлах дэд ерөнхийлөгч Крейг Федериги The Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа: "Ойлголтын зөрүүгээс болж олон асуудал гарч байгаа нь бидэнд ирсэн мессежүүдээс харахад ойлгомжтой байна" гэжээ.
Хүүхдийн аюулгүй байдал хариуцсан олон мэргэжилтнүүд тус компанийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний энэ санааг ёс зүйн хариуцлага, үүргээ ухамсарласан байна гэж сайшаажээ.
Гэхдээ тэд мөн энэхүү хүч чармайлтыг "хэт анхаарал хандуулсан" гэж нэрлэсэн бөгөөд учир нь хүүхдийн хүчирхийллийн зургийг Apple-ийн шалгах үйл явцын нь хэрэглэгчдийн төхөөрөмж дээр шууд хийгддэгтэй холбоотой юм.
Apple-ийн хэрэгсэл хэрхэн ажилладаг талаар
Цахим хэвлэлийн хурлын үеэр компаний танилцуулж буй шинэ хэрэгсэл нь iPhone болон iPad дээрх зургуудыг хэрэглэгчийн төхөөрөмж дээр уншигдахгүй буюу төвөгтэй тоо болгон хувиргахыг онцолжээ. Эдгээр тоонууд нь зургийг Apple-ийн iCloud дээр хадгалах үйлчилгээнд байршуулсны дараа сураггүй алга болсон болон мөлжлөгт өртөж буй хүүхдүүдийн үндэсний төвийн (NCMEC) мэдээллийн сантай хэшүүдийг харьцуулах болно.
Хэрвээ ноцтой асуудал илэрвэл тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хааж хууль сахиулах байгууллагад мэдэгдэх гэнэ.
Apple компани энэхүү технологийг нэвтрүүлэхэд ганцхан зүйл саад болж байгаа нь "хэрэглэгчдийн хувийн нууцад нэвтрэх гэж байна" хэмээн эсэргүүцэж байгаа эсэргүүцэгчид юм.
NeuralHash гэж нэрлэгдсэн технологийн талаар Apple компаний цахим хуудсан дээр бичсэнээр хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байгаа хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахаа мэдэгдсэн байна.
Apple нь хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх ажил хийж байгаа цорын ганц компани биш бөгөөд Google болон Майкрософт зэрэг технологийн компаниуд тус хэрэгслийг бүтээхэд оролцдог.
Мөн томоохон технологийн компаниуд хүүхдийг мөлжлөгт өртөж буй дүрсийг илрүүлэхэд туслах системтэй бөгөөд Facebook нь хүүхэд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой үг хайх эсвэл зургууд хуваалцахыг оролдсон тохиолдолд анхааруулсан цонх гарч ирдэг. Apple-ийн энэ програм нь төхөөрөмж дээр байрлахаараа бусдаасаа ялгарч байгаа юм.
Нью-Йоркийн Хүүхдэд харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Мэри Пулидо эдгээр технологийг чухал гэж нэрлээд "Энэхүү аргачлалыг хэрэглэснээр цагдаагийн байгууллага хүний наймаа эрхлэгчдийг шүүхэд өгөх, хохирогчийг таних ажлыг түргэсгэх, мөрдөн байцаах хугацааг богиносгох боломжтой" гэж мэдэгджээ.
Apple -ийн алдаа нь юу вэ?
Зургаадугаар сард болсон Дэлхий хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр танилцуулагдсан нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан. Норт-Дамын их сургуулийн профессор Элизабет Рениерис "Apple нь үндсэндээ өөр өөр шинэчлэлтүүдийг хамтад нь зарласан нь алдаа байсан" гэж хэлэв.
iMessage цэс нь Family Sharing цэстэй холбогдсоноор 18-аас доош насны хэрэглэгчдэд тодорхой зураг бүхий мессеж илгээх, эсвэл хүлээн авах гэж байгаа үед эцэг, эхэд нь анхааруулга ирхээр болгосон байна. 13-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийн нүцгэн зураг илгээх эсвэл хүлээн авах гэж байгаа тохиолдолд мөн анхааруулсан мэдэгдэл ирэх юм.
Эх сурвалж: cnn.com