Сонгууль2024: Мөрийн хөтөлбөр “ХОТ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгууль2024: Мөрийн хөтөлбөр “ХОТ“

/2024.6.26/ Намуудын мөрийн хөтөлбөрийн сэдвүүд дээр харьцуулалт хийснийг дараах сэдвийн нэрс дээр дарж унших боломжтой.

Энэ удаад бид мөрийн хөтөлбөрийн ХОТ-ын хэсгийг хэрхэн тусгасныг хүргэж байна.

МОНГОЛ АРДЫН НАМ

ОРОН СУУЦ:

  • Орон сууц өмчлөгчид газрын эзэмших эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Алдаатай төлөвлөлттэй орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, зохион байгуулалтыг сайжруулна.
  • Орон сууц өмчлөгчид газрын эзэмших эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Нийтийн орон сууцны хуучин барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах ажлыг хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
  • Ундны усны шугамыг зэс хоолойгоор солих судалгаа хийж, усны зэвийг арилгах зорилгоор цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.

ГЭР ХОРООЛОЛ:

  • Гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин бууруулж, хөрсний бохирдлыг бууруулах стандарт, нөхөн сэргээх, ногоон байгууламжуудыг бий болгох ажлыг цогц хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих нөхцөл, эрх зүйн орчныг бий болгоно.
  • Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
  • Өрх бүр өөрийн илүүдэл эрчим хүчийг төвийн эрчим хүчинд нийлүүлэх, түүнчлэн бууруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нүүрсхүчлийн хийн кредитийн олон улсын зах зээлээс санхүүжилт авах эрх зүй болон санхүүжилтийн механизмыг бий болгоно.
  • Гэр хорооллын 52 байршилд шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.
  • Хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болно.

АРДЧИЛСАН НАМ

  • Хот, хөдөөгийн болон гэр хорооллын иргэдийг хувийн орон сууцтай болгох чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллана.
  • Иргэд өөрийн өмчилж авсан хашааны газар дээр айл, хөрш, гудамжаараа нэгдэн төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.
  • Дугуйн болон явган алхалтын замын сүлжээг нэмэгдүүлж, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ.
  • Авто замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, зогсоолын
  • хүрэлцээг шийднэ.
  • Нийслэлийн зарим гудамжийг явган хүнд зориулсан худалдаа, үйлчилгээний “авто машингүй гудамж” болгоно.
  • Орчноо ногооруулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно

ХҮН НАМ

  • Гэр хороолол, орон сууцны байшингуудын дулаан алдагдлыг хэмжих, дулаалах чиглэлээр улсын хэмжээнд аян өрнүүлж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд зориулан хувийн хэвшил, олон улсын ногоон санхүүгийн эх үүсвэрийг ашиглах чиглэл баримтална.
  • Гэр хорооллын цахилгаа н, дулааны эх үүсвэрийг бие даасан, олон төрлийн эх үүсвэрээс холимог байдлаар бүрдүүлэх тогтолцооны өөрчлөлт хийнэ.
  • Гэр хорооллын газраа хамтарсан төлөвлөлтөөр дахин төлөвлөж, холимог зориулалттай барилга байгууламж барьж борлуулалтаас ашиг хүртэх бизнес модель боловсруулна.
  • Бага орлоготой иргэдэд дулааны алдагдалгүй, коттаж хэлбэрийн амины орон сууцны түрээс ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хүүхдүүдийн тоглох орон зайг цогц төлөвлөлтөөр хийж, нас насны онцлогт тохирсон дөрвөн улирлын турш ашиглагдах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг бий болгоно.
  • Cуперблок төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнийг эхний удаад хотын 10 байршилд хэрэгжүүлнэ.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад нийгмийн шилжилт хөдөлгөөни й улмаас иргэдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлэх судалгаа тооцоо хийж, шаардлагатай арга хэмжээ авна.

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР-үүдтэй холбох, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыгСЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ үйлдвэрлэх, худалдах таатай орчныг бүрдүүлж, ДУЛААНЫ АЛДАГДАЛ БАГАТАЙ НОГООН БАРИЛГЫН стандарт нэвтрүүлэх замаар ЯНДАНГ ЦӨӨЛЖ, дулааны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ.
  • ГЭР ХОРООЛОЛыг сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн, үндэсний онцлогийг харуулсан архитектурын онцлог шийдлээр аялал жуулчлалын онц сонирхолтой бүс болгон, алсын хараатай хөгжүүлэх шаардлагад тулгуурлан өртгийг багасгах ухаалаг хурдасгуур БАРИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжин хөгжүүлж, агаар, орчны бохирдлыг арилгана.
  • Үндэсний онцлогтой, аялал жуулчлалын шинэ бүс ГЭР ХОРООЛОЛын дахин төлөвлөлтөд ГАЗАР, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ҮНЭЛЭХ үнэлгээг “Тэрбум мод” төсөл санаачилгатай уялдуулан,тодорхой үнэлгээний системтэй болгож, ухаалаг санхүүжилтийн механизм, хөшүүргээр хотын НОГООН БАЙГУУЛАМЖ, ДЭД ТӨВҮҮДИЙН ХӨГЖИЛ, ТЭЛЭЛТийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд дэмжин эрчимжүүлнэ.
  • Үндэсний онцлогтой ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, инженерийн хийцлэлийн шийдэлд байгаль орчинд ээлтэй, ногоон технологийн дэвшил, хөгжүүлэлтийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэн иргэдийг урт хугацааны, бага хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, НОГООН ЗЭЭЛд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хотын шинэ төв, дэд төвүүдэд ажиллаж, амьдрах ажилчин, албан хаагчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд “ОРОН СУУЦНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ”, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ФОНД”-оос санхүүжих нөхцөл сайтай ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ-ны цогц хөтөлбөр, төлөвлөгөөг эрхзүйн зохицуулалтын хамт шинэчлэн боловсруулж батлуулан, ажилтан, албан хаагчид, нийгмийн эмзэг бүлэг, ахмад настнуудын тогтвортой ажиллаж, амьдрах нийгмийн баталгаа, хотын шинэ төв, дэд төвүүдийн тогтвортой хөгжлийг хангах төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй үйл ажиллагааг дэмжин эрчимжүүлнэ.
АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн сурталчилгааны ХААЛТ болгож, АРД ТҮМЭНДЭЭ хандан ҮГ ХЭЛЛЭЭ
АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн сурталчилгааны ХААЛТ болгож, АРД ТҮМЭНДЭЭ хандан ҮГ ХЭЛЛЭЭ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.