/2023.11.16/ Нээлттэй нийгэм форумаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагаанд "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт" бодлогын шинжилгээг хийжээ. Бодлогын шинжилгээг Г.Давааням, Б.Тэлмэн нар хийсэн байна.
"Эрдэнэс Монгол" компанийг үндэсний баялгийн сан бий болгоход бэлтгэх зорилгоор тус компанийн охин, хараат компани болон харьяа бусад төрийн өмчит хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар болсон юм.
Гэвч дээрх бодлогын шинжилгээгээр "Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд нэр томьёоны зөрүүтэй байдлаас эхлээд олон улсад хэвшиж тогтсон компанийн нэгдлийн загвар, түүнийг хэрэгжүүлэх зарчмууд, Эрдэнэс Монгол нэгдэлд хэрэгжүүлж болох загвар, тухайн загварын хүрээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт, практик бүрэн төлөвшөөгүй байна" гэж дүгнэжээ.
Бодлогын шинжилгээний зарим хэсгээс түүвэрлэвэл:
Толгой компанийн удирдлагын чиг үүрэг | "Эрдэнэс Монгол" нэгдлийн удирдлагын чиг үүргээ гүйцэтгэж буй байдал |
Нэгдлийн алсын харааг баталж, хэрэгжилтийг үнэлэх: - Үйл ажиллагааны зорилтыг түгээн мөрдүүлэх, үйл ажиллагааны бодлогын баримт бичиг боловсруулах |
Эрдэнэс Монгол нэгдэл нь 2019-2023 оны стратегийн хүрээнд дараах 4 зорилгыг дэвшүүлжээ.26 1. Стратегийн орд газруудын төрийн мэдлийн хувьцааг эзэмших; 2. Эрчим хүч, дэд бүтэц, логистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх; 3. Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, хөрөнгийн удирдлагаар хангах; 4. Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох: Гэвч дээрх зорилгууд нь нийт нэгдлийн гэхээс илүү Эрдэнэс Монгол ХХК-ийн алсын хараа, стратеги мэт харагдаж байх бөгөөд нэгдлийн хэмжээнд баримтлан хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилтийг үнэлэх аргачлал байхгүй байна. Тиймд Эрдэнэс Монгол ХХК нь зөвхөн толгой компанийн хэмжээнд бус нийт нэгдлийн хэмжээнд буюу нүүрс эрчим хүч, зэс металлын группийн үйл ажиллагааг багтаасан алсын хараа, зорилго, зорилтыг дэвшүүлж, үйл ажиллагааны бодлогын баримт бичиг батлан мөрдүүлэх нь чухал байна. |
Нэгдлийг гадагш таниулах: - Брэндинг хийх, IR (inverstor relations) үйл ажиллагаа явуулах |
Нэгдлийг гадагш таниулж, брэндинг хийх нь шинэ хөрөнгө оруулагч татах, хувьцаа эзэмшигч иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ялангуяа цаашид нэгдлийн оролцогч компанийн хувьцааг зах зээлд нээлттэй арилжаалах замаар хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах тохиолдолд брэндинг нь томоохон ач холбогдолтой. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд 2019-2023 оны стратегийн хүрээнд охин болон хараат компаниудын хувьцааг нэмэлтээр гаргаж, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зорилго тавьсан байх боловч Эрдэнэс Монгол ХХК-ийн дотоод бүтцийг харвал27 орон тооны хувьд компанид маркетинг, брэндинг хариуцсан алба, хэлтэс, ажилтан ч байхгүй байна. Эрдэнэс монгол нэгдлийн хувьд нэгдлийг бүхэлд нь гадагш таниулах, брэндинг хийх чиг үүрэггүй, харин нэгдлийн оролцогч компаниуд тус бүрдээ өөрсдийгөө таниулах брэндингийн ажиллагаа явуулж байна. |
Санхүүгийн болон хүний нөөц бүрдүүлэх, нэгдлийн хэмжээнд зохистой хуваарилах |
Эрдэнэс Монгол ХХК-ийн хувьд “Ажилтан сонгон шалгаруулах журам” хэрэгжиж байгаа боловч хүний нөөцийн хөгжил буюу сургалтын бодлого төлөвлөгөө байхгүй байна. Улмаар нэгдлийн хэмжээнд нөөц бүрдүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичиг үгүй байна. Харин нэгдлийн оролцогч компани болох Эрдэнэс Тавантолгой ХК ийм бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж буй жишиг байна. |
Үйл ажиллагааны багцын стратегийг батлах, хэрэгжүүлэх |
Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд үйл ажиллагааны багцын стратеги байхгүй бөгөөд нэгдлийн оролцогч тус бүртэй байгуулж буй менежментийн гэрээ нь түүнийг орлох баримт бичиг гэж үзэж болохоор байна. |
Нэгдлийн дотоод хяналтыг бүрдүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх
|
Нэгдлийн дотоод хяналт нь хууль тогтоомжийн нийцлийг хянаж, зөрчил гаргахгүй байхад чиглээд зогсохгүй, нэгдлийн дунд болон урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Эрдэнэс Монгол нэгдлийн дотоод хяналтын талаар энэхүү тайлангийн 2.3 дах хэсэгт дэлгэрэнгүй авч үзэх болно. |
"Дээрхээс үзэхэд Эрдэнэс Монгол ХХК нь нэгдлийн нийтлэг дэд бүтцийг бий болгох чиг үүргээ толгой компанийн хувьд нэгдлийн үр ашгийг хангалттай түвшинд хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна" хэмээжээ.
Та бүхэн Нээлттэй нийгэм форумаас гаргасан бодлогын шинжилгээг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум