Ж.Ганбаатар: Газрын тосны нийт 34 талбай ялгасан бөгөөд эдгээр талбай хөрөнгө оруулагчдад нээлттэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: Газрын тосны нийт 34 талбай ялгасан бөгөөд эдгээр талбай хөрөнгө оруулагчдад нээлттэй

/2023.10.12/: “Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт болон хангамж” сэдвээр “Mining Week” гурав дахь өдрөө үргэлжилсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар газрын тосны ялгасан талбайд хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулахыг урьж байна хэмээн чуулганы индрээс урд өдөр нь мэдэгдсэн.

Манай улс газрын тосны нийт 34 талбай ялгасан бөгөөд эдгээр талбай хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдгийг салбарын сайд тодотгосон юм.

Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр бүтээгдэхүүнээ өгч эхлэх томоохон зорилтуудыг дэвшүүлсэн.

Өчигдрийн хурлаар газрын тосны илрэлтэй, нөөц тогтоогдох боломжтой талбайнуудыг танилцуулав. Манай улсын газрын тосны геологийн баталгаат нөөц 333.8 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн байна. Газрын тосны бүтээгдэхүүний жилийн импорт 1.9 сая тонн-оор хэмжигдэж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах, нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн хэлбэлзлийг арилгах, импортын зардлыг бууруулахын тулд дотооддоо боловсруулалт хийх үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойг барьж байгуулахаар тусгасан.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтыг түшиглэн газрын тосны бүтээгдэхүүний шилжүүлэн ачих байгууламжийг төлөвлөж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үүнийг барих юм. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад төмөр замын тээвэрлэлт, дотоодын төмөр замын хүчин чадал нэн чухал байгааг оролцогчид хөндөж байсан юм.

Олон нийтийн хамгийн их хүлээлттэй төсөл бол Газрын тос боловсруулах үйлдвэр. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй боловсруулах үйлдвэр дөрвөн үе шаттай хэрэгжиж байна. Үйлдвэрт шаардлагатай түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэхээр газрын тосны салбарт хайгуул идэвхжих, хөрөнгө оруулагчдад нээлттэй байх бодлогыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Авто зам, гүүрэн байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ
Авто зам, гүүрэн байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.