Хэрэв та амьсгалын замын харшилтай олон сая хүмүүсийн нэг бол таны хувьд сайн унтаж амрах нь томоохон асуудлуудын нэг байх нь ойлгомжтой.
"Амьсгалын замын харшил гэдэг нь хамар битүүрдэг, хамраас шингэн нус гоожих, хамар, нүд загатнах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэсэн харшлыг хэлдэг бөгөөд ялангуяа шөнийн цагаар хамгийн хэцүү байдаг. Үүнээс гадна эмчилгээ хийгээгүй удсан эсвэл хүнд хэлбэрийн харшил нь синусын бөглөрөл үүсгэн хурхирдаг болгодог байна. Энэхүү бүх шинж тэмдгүүд нь шөнийн цагаар нойр сэргээснээс нойргүйдэл үүсгэдэг байна" гэж Нью Жерси, Энглвуд, Америкийн коллежийн хувийн эмнэлгийн харшлын эмч Неета Огден тайлбарлав.
Доктор Огден болон бусад мэргэжлийн хүмүүс харшилтай үед хэрхэн илүү сайн унтаж амрах талаар зөвлөжээ:
Денвер дэх үндэсний еврейн эрүүл мэндийн төвийн харшлын эмч, дархлаа судлаач, туслах профессор Флавиа Сесилия Лега Хойте: Хэрэв та харшилтай бол сайн унтаж амрах хамгийн сайн арга бол эмчилгээ хийлгэх явдал юм. Өөрийгөө яг юунаас харшилтай, ямар аргууд хэрэглэх боломжтойг олж мэдэхийн тулд харшлын эмчтэй зөвлөлд. Харшлыг дарах олон эмчилгээ байдгийн хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг нь харшлын тарилга гэв.
Үүнээс гадна харшил үүсч байгаа шалтгааныг олж тогтоон түүнийг залруулснаар таньд өмнөхөөсөө хавьгүй дээр амарч болох хэд хэдэн аргуудыг зөвлөжээ.
1. Дэрээ өндөрлөх. Энэ бол таталцалтай холбоотой асуудал
Хэвтэх үед битүүрэл улам ихэсдэг. Учир нь таталцал байхгүй үед хамрын салст ямар нэгэн унжилтгүй болж хамрын хөндийг бүтэн тагладаг. Өндөр дэр дэрлэснээр шөнийн цагаар салст хөөж хамар битүүрэх зовиурыг бага хэмжээнд багасгадаг байна.
2. Гэрийн тэжээвэр амьтдыг унтлагын өрөөнд оруулахгүй байх
"Хэрэв таны амьсгалын замын харшлын шинж тэмдэг гэрийн тэжээвэр амьтдын үснээс үүдэлтэй бол бүх тэжээвэр амьтдыг унтлагын өрөөнөөс хол байлга. Олон хүмүүс гэрийн тэжээвэр амьтадтайгаа нэг өрөөнд унтдаггүй боловч тухайн амьтад өдрийн туршид эзнийхээ унтлагын өрөөнд байх болон тодорхой хугацааг өнгөрүүлдэг. Харин амьтны үс унахаас сэргийлэх цорын ганц арга зам бол таны унтлагын өрөөг өдөржин, шөнөжин тэжээвэр амьтангүй байлгах явдал юм.
3. Тоосны хачигнаас салах
Унтлагын өрөөнд тоосны хачиг нуугдаж, нойргүйдэлд хүргэдэг. Тоосны хачигнаас хамгаалдаг дэр, гудас ашиглах хэрэгтэй. Тоосны хачгийг устгаж, харшил үүсгэгчийг арилгахын тулд ор дэрний цагаан хэрэглэлээ долоо хоногт нэг удаа 130 градусаас дээш халуун усанд угаана. Гэсэн хэдий ч ор дэрний цагаан хэрэглэл нь эдгээр бичил амьтдын нуугдах цорын ганц газар биш юм. Тэд мөн хөшиг, хивсэнцэр дээр үрждэг тул аль болох модон шал, даавуун хөшигтэй байхыг зөвлөж байна.
Гэрийнхээ чийгшлийг агааржуулагч ашиглан 50 хувиас бага байлгахыг ACAAI зөвлөж байна, учир нь тоосны хачиг нь дулаан, чийглэг орчинд бүтэн жилийн турш амьдрах чадвартай байдаг аж.
4. Цэцгийн тоосыг арилгах
Тоосонцор нь амьсгалын замын харшлын өөр нэг гол өдөөгч бөгөөд унтлагын өрөөний цонхыг онгорхой орхих нь харшил үүсгэгчид өртөж, харшил хөдөлгөх гол үүсвэрүүдийн нэг болдог. Харин харшилтай хүмүүсийн хувьд "агааржуулагч, агаар цэвэршүүлэгч нь илүү дээр санаа юм.
Цэцэг тоосоо цацах улирал, цагт шөнө орондоо орохдоо шүршүүрт орж, үсээ угаах нь маш ухаалаг санаа. Мөн хамар, нүдээ давсны уусмалаар зайлж, зовхио хүүхдийн салфеткаар арчсанаар ядаж л биедээ цэцгийн тоос нааж шөнөжин харшилахаас хамаагүй дээр байх болно. Үүнээс гадна, ялангуяа унтлагын өрөөнд агаар цэвэршүүлэгч байх нь цэцгийн тоос, тоосны харшил үүсгэгчийн үлдэгдлийг цэвэрлэхэд тусалдаг.
Шинж тэмдгүүдээс хамааран унтлагын өрөөндөө ууран чийгшүүлэгчтэй унтаж үзэхийг зөвлөж байна. Энэ нь хамрын болон амьсгалын замын сувгийг чийгшүүлж, ханиалгах, хамар битүүрэхэд хүргэдэг хуурайшилтаас сэргийлдэг.
5. Амарч байх
Стресс нь таныг шөнийн цагаар сэрүүн байлгадаг бөгөөд Annals of Allergy, Asthma & Immunology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар энэ нь улирлын чанартай амьсгалын замын харшлын дэгдэлтийг өдөөдөг болохыг харуулжээ. Судалгаанаас харахад нэгээс олон харшилтай хүмүүс харшлын шинж тэмдэг илрээгүй хүмүүстэй харьцуулахад илүү их стресст өртдөг болохыг тогтоожээ. Бясалгал хийх, гүнзгий амьсгалах гэх мэт тайвшруулах арга барилыг эзэмших, дуртай зүйлээ хийх цаг гаргах зэрэг стрессээ тайлах арга замыг хайж ол.
Эх сурвалж: everydayhealth