Талибууд АНУ-д царцаасан 7 тэрбум доллараа буцаан авахыг хүслээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибууд АНУ-д царцаасан 7 тэрбум доллараа буцаан авахыг хүслээ

Taliban fighters walk at the frozen Qargha Lake, near Kabul, Afghanistan, Feb. 11, 2022.

/2022.02.16/: Афганистаны исламын эрх баригчид хэрэв Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНУ-д битүүмжлээд байгаа тус улсын долоон тэрбум долларын хөрөнгийг буцаан өгөхөөс татгалзвал АНУ-ын талаарх бодлогоо "шинэчлэн үзэх" төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Ерөнхийлөгч Байден өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, битүүмжилсэн хөрөнгийн 3.5 тэрбум долларыг Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж буй итгэлцлийн санд шилжүүлэхийг банкуудад уриалжээ. Харин үлдсэн 3.5 тэрбум долларыг АНУ-ын терроризмын хохирогчдын нэхэмжлэлийн төлбөрийг санхүүжүүлэхэд, ялангуяа 2001 оны есдүгээр сарын 11-ний Вашингтон, Нью-Йорк хотод болсон халдлагын хохирогч нарт олгуулахыг шүүхээр дамжуулан хэрэгжүүлж АНУ-д үлдээх гэнэ.

Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгдэл хийж, есдүгээр сарын 11-ний халдлага “Афганистантай ямар ч холбоогүй” гэж мэдэгдэв. Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "АНУ байр сууриасаа хазайхгүй, өдөөн хатгасан үйлдлээ үргэлжлүүлбэл Исламын Эмират улс ч мөн адил тус улсын талаарх бодлогоо эргэн харахаас өөр аргагүй болно" гэж Афганистаны албаны хүн дурджээ.

Талибанчууд есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр Афганистаныг захирч байсан "Аль Кайда" террорист бүлэглэлийн толгойлогч, АНУ-д халдлага зохион байгуулсан Осама бин Ладеныг орогнуулж байжээ. Талибууд Бен Ладеныг Вашингтонд хүлээлгэн өгөх шаардлагыг эсэргүүцсэнээс хойш долоо хоногийн дараа АНУ Афганистан руу довтолсон юм.

FILE - Taliban officials walk down a hotel lobby during talks in Doha, Qatar, Aug. 12, 2021. The Taliban and the United States ended two days of meetings in Qatar on Nov. 30, 2021.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ Афганистанаас цэргээ гаргаснаар бараг 20 жил үргэлжилсэн дайн төгсгөл болсон ч НҮБ болон бусад олон улсын тусламжийн бүлгүүд Афганистаныг дөч гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөн, байгалийн гамшгаас үүдэлтэй дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралын нэгтэй нүүр тулж байна гэж үзэж байна.

Тус улсын ядууралд нэрвэгдсэн нийт хүн амын талаас илүү хувь нь буюу 24 сая орчим афганчууд хүнсний хомсдолд орж, энэ оны эцэс гэхэд тав хүртэлх насны нэг сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэн нас барж магадгүй гэж НҮБ-аас мэдээлэв.

Эх сурвалж: Voanews

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ
Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.