Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталжээ

May be an image of 12 people, people sitting, people standing and indoor

/2022.01.05/: Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэн батлууллаа.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч өссөн. Үүнээс жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэвч бодит байдал дээр жилд ердөө 7-15 тэрбум төгрөгийг хуулийн дагуу, 16-20 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж байна.

Хуулийн хэрэгжилт 50 хүрэхгүй хувьтай, хангалтгүй байгаа нь журмын зөрчил, хийдлийг засах, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа салбарын сайд онцлов.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчилсэн хувилбар батлагдсанаар дараах үр дүн гарна.

1. Төлбөрийн орлогыг зөвхөн тухайн ашигласан нөөцөд зарцуулдаг байсныг өөрчилж нөөц харгалзахгүйгээр зарцуулах.

2. Байгалийн нөөц ашигласны давсан орлогыг тухайн жилийн төлөвлөлттэй хамтадган зарцуулахаар шинэ зохицуулалт туссан.

3. Төлбөрийн орлогын зарцуулалтын санал боловсруулах үе шат, цаг хугацаа тодорхойгүй байсныг сум, дүүрэг, аймаг, нийслэл зэрэг төсвийн шатлал бүрээр цаглавартай болгов.

4. Санал боловсруулах, тайлагнах үйл ажиллагаанд ашиглах загвар маягтгүй, зарцуулалт тодорхойгүй байсан нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг учир цахим мэдээллийн санд байршуулж, нийт 18 маягтыг шинээр ашигласнаар төсвийн гүйцэтгэл, үр дүн ил тод болно.

5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тухайн жилийн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулах гэрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах төсвийг шалгуур үзүүлэлт бүрээр тусгахаар болсон.

6. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхээр төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд түгээх зохицуулалтыг тусгав.

May be an image of map and text that says 'байгалийн неец ашигласны телберийн орлогоос байгаль хамгаалалд зарцуулах хувь хэмжээ ан амьтны телбер ২ 50% ойн неец, дагалт баялгийн телбер 85% газрынтелбер телбер >15% усны телбер ২ 35% байгалийн ургамлын байгалийнургамлынтелбер телбер × 15%'

May be an image of text that says '120 100 45% хуулийн хэрэгжилт 70.4 30% 86.4 60 40 37% 75.8 43% 25.5 50% 38% 31.0 13.9 2016 250 28.6 12.4 2017 суулийн жилийн дунджаар хуулийн хэрэгжилт- 39% жил бур тегрегийн орлогыг зориулалт бусаар зарцуулдаг. 2018 2019 2020 хамгаалах, сэргззх чиглэлээр хуулийн цуулах килтийнхувь цуулсан тесвийн тухай хуулийн 23 хуулийнхэрэгжилт эгжилт сул байсны yp дагавар: неецийг хугацаанд тогтвортойашиглах нехцел алдагдах неецийн хомстол, доройтол, целжилтийг эрчимжуулэх газрын телбер усны телбер ан амьтны телбер 1-33C газрын зΘΒΧΘΗ сум оуургийн орно. аймаг, нийслэлийн тесев байгалийн ргамлын телбер неец, дагалт баялгийн телбер сум, дуургийн тесев'

May be an image of text that says 'хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудлууд орон нутгийн байгууллага, эргэжилтнуудийн байгаль орчны мэдлэ адвар оролцоо, хамтын ажиллаг бусад 平 бохнсах -ний санал боловсруулах, хургуулэх цаглабар тодорхойгуй бохнсах-ний батлагдсан норматие гуицэт- гэлийн налгуур узуулэлт тодорхойгуй хийдэл ласны зΘΒΧΘΗ неецийг нехен аргахэмжээнд зарцуулда хуулийн хэрэгжилт хангалтгуй хийдэл сахи тод byc γp дунг тооцох боломжгуй телевлегеенеес давсан орпогын бохнсах-д зарцуулах тухай зохицуулаагуй зохицуул хийдэл бохнсах-г тесвийн шатла бурээр тодорхойлоогуй хийдэл бох CAx-H зарцуулахгазрын телберийн орлогыг зΘΒΧΘΗ тхгн-с бурдуулдэг зерчил засгийн газрын 2014 оны дугаар тогтоолоор батлагдсан журам'

Журмын төсөл батлагдсанаар жил бүр зориулалт бусаар зарцуулагдаж буй байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 16-20 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу зарцуулах, нэгдсэн стандартын дагуу төлөвлөх, тайлагнах, иргэдэд ил тод, нээлттэй байх мэдээллийн тогтолцоо бий болж хуулийн хэрэгжилт хангагдана.

Эх сурвалж: БОАЖЯ

Манай улсад халдварын тохиолдол нэмэгдсэн нь “Омикрон“-той холбоотой юу
Манай улсад халдварын тохиолдол нэмэгдсэн нь “Омикрон“-той холбоотой юу
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.