Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
 

Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хэнтий аймгийн Батширээт суманд 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10.23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраалаа. Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар цурамд оруулсан 3, унтраахаар ажиллаж буй 2, нийт 5 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 10.22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт цурамд оруулсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 10.22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10.23-ны өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар баг "Оргийн ам" гэдэг газар 10.22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж 10.23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт 4 дүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар 10.23-ны өдрийн 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур 4 дүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

С.Цэнгүүн: Монгол улсын төсөв МАН намыг тэжээх үүрэггүй
С.Цэнгүүн: Монгол улсын төсөв МАН намыг тэжээх үүрэггүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.