Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө танилцуулж байна

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor

/2022.10.31/: Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г үндэсний хэмжээнд танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. .

Монгол Улс 2011 онд ЖЭТБХтХуулийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг баталгаажуулсан бөгөөд энэхүү төрийн бодлого тогтоосон хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2 үндэсний хөтөлбөр, 1 стратеги төлөвлөгөө, мөн 12 салбар, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт жендэрийн тусгайлсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Батлагдсан хууль, бодлого хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх, үр нөлөөг нь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалын хувьд үнэлэх практик туршлагыг бэхжүүлэхэд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа туйлын чухал болохыг харгалзан үзэж Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г баталсан байна.

May be an image of 1 person and standing

Тус стратеги төлөвлөгөөнд бодлого төлөвлөлтийг жендэрийн судалгаа, мэдлэгт суурилуулах, хөгжлийн санхүүжилтэд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт нэвтрүүлж үр ашиг, үр дүнг нь нэмэгдүүлэх, ажил эрхлэлт болон мэргэжилтэн бэлдэх хүрээнд хүйсийн зохистой харьцааг хангах тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, соёл урлаг, цахим хөгжил зэрэг бүх салбар, засаг захиргааны анхан шатны нэгж болон хувийн хэвшлийн бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх, улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэй, эрэгтэй хүнийг санал болгох, нэр дэвшүүлэх, өрсөлдүүлэх шалгуурыг төрийн албаны хууль тогтоомжоор тогтоох зэрэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөгөөг бодитой үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн чанартай, хурдацтай, тогтвортой байдлыг баталгаажуулах бодлогын шийдлүүдийг тусгасныг ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.

May be an image of 3 people, people sitting and people standing

Түүнчлэн дэлхий дахинд нүүрлэсэн Ковид-19 цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн жендэрийн эрх тэгш байдалд үзүүлж буй нөлөөллийг судлах, түүнийг даван туулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөн хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, иргэний нийгмийн оролцоо, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт, засаг захиргааны анхдагч нэгжид хүрэх төрийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэхэд тус салбар дундын стратеги төлөвлөгөө чиглэгдэж байгааг оролцогчид онцолсон бөгөөд стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллахаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ЖҮХ

Д.Тогтохсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ЗӨВХӨН НИЙСЛЭЛД үргэлжлүүлнэ
Д.Тогтохсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ЗӨВХӨН НИЙСЛЭЛД үргэлжлүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.