Шинэ Делиг дайран өнгөрдөг Ганга мөрнийг хорт хөөс бүрхжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Делиг дайран өнгөрдөг Ганга мөрнийг хорт хөөс бүрхжээ

After heavy rainfall Yamuna river covered with a thick layer of toxic foam due to water pollution near Kalindi Kunj, on September 10, 2023 in New Delhi, India.

/2023.11.10/: Энэтхэг нийслэлдээ тогтсон хортой утаатай тэмцэж байх үед Нью Дели хотын ойролцоох ариун голын зарим хэсгийг хорт хөөсний зузаан давхарга дахин бүрхжээ.

Хималайн нуруунаас өмнө зүгт 1376 км зайд хэд хэдэн мужийг дайран урсдаг ариун Ганга мөрний цутгал Ямуна голын хэсэг дээр бохир ус болон үйлдвэрийн хог хаягдлын улмаас цагаан хөөс үүссэн байна.

Уг хөөс нь аммиак, фосфат их хэмжээгээр агуулдаг тул амьсгалын замын болон арьсны элдэв өвчин үүсгэдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн сувагт үүнтэй төстэй хольц гарч ирсэн гэж Press Trust of India мэдээлэв. Мэдээллийн агентлагийн пүрэв гарагт нийтэлсэн видео бичлэгт хүчтэй салхи шуурга нь хөөсийг зам болон бусад хэсэг рүү зөөж байгааг харуулжээ.

After heavy rainfall Yamuna river covered with a thick layer of toxic foam due to water pollution near Kalindi Kunj, on September 10, 2023 in New Delhi, India.

Хэдэн арван жилийн турш Ямуна мөрөн химийн хорт бодис, цэвэршүүлээгүй бохир ус асгаснаас болж бохирдсоор байна. Хэд хэдэн хэсэгт голын ус хар, лаг шаварлаг харагдаж байгаа бөгөөд хуванцран хог хаягдал эрэг дээр дүүрэн байгаа аж.

Дели хотын эргэн тойронд хүн ам шигүү суурьшсан, хог хаягдал ихтэй тул гол нь хамгийн их бохирдолтой байдаг. Голын нийт уртын ердөө 2 хувь нь нийслэлээр дамжин урсдаг ч голын нийт бохирдлын 76 орчим хувийг Дели хотын бохирдол эзэлж байна гэж засгийн газрын хяналтын хорооноос мэдээлэв.

Энэ хорт бодисууд Ямуна мөрөн дээр байнга үзэгддэг бөгөөд түүний хоруу чанараас үл хамааран доод голын олон тосгоны оршин суугчид усанд орох, тэр ч байтугай ундандаа ашигладаг хэвээр байна гэж мэргэжилтнүүд хэлэв.

Эх сурвалж: CNN

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.