/2021.09.22/: Засгийн газар, иргэдийн аль аль нь гашуун үнэнтэй нүүр тулах цаг иржээ.
Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хэлсэнчилэн давс мэт гашуун шийдвэр гаргах цаг ирэв. Харин үүний оронд 60, 70-аад оныхон Засгийн эрх авах гэж байна гэж уйлан дуугарвал тэр ах нартайгаа адилхан гэдгээ харуулна.
Манай улс шатахуунаар ОХУ -ын хараат гэдгийг бүгд мэддэг. Шатахууны үнэ одоо мөрдөгдөж байгаа үнээсээ өндөр үнэтэйг ч мэддэг. Гэхдээ... Үнэ нэмчихвэл ард иргэд уурлана бас сонгохгүй гэдэг айдас нь асуудлыг бугшруулсаар ирсэн. Харин энэ засгийн үед хамгийн том цочроо өгч шийдэл нэхэж байна. Манай улс нийт шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Жилээс жилд хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Хаашаа ч хөдөлсөн хөршдөө атгуулчихсан хирнээ ард иргэдээсээ эхлээд улс төрчид нь үүнийгээ бодит байдал дээр ойлгодоггүй.
Төрийн сайдаасаа эхлээд өөрөө алга ташуулж л байвал эмзэг харилцаагаа хэзээ ч нураахад бэлэн байдаг.
Жишээ болгон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг гайхшруулсан нэгэн эмэгтэй сайдын айлчлалыг эргэн санацгаая.
Хоёр улсын эмзэг харилцаан дээр импортлогч компаниуд л арай бодитой байж зохицуулж иржээ.
Роснефтьтэй хийсэн гэрээн дээр сар бүр 28 мянган тонн бүтээгдэхүүн авах өгөх ёстойг хатуу хуульчилсан гэж Уул уурхайн сайд гэрээний хариуцлага нэхэх янзтай. Чадан ядан гэрээ хэлцэл хийн шатахуунтай золгуулж байсан хувийн хэвшлийнхэний үнийг төр барьсаар хямдхан шатахуун хэрэглүүлдэг баатар болсоор. Дэлхий даяар хямралд өртөөд байгаа энэ цаг үед нөгөө импортлогчид нь бэлэн мөнгөний хомсдолд орчихсон гэж хамгийн том импортлогч Петровис мэдэгдэв.
Дээр нь улс төрчдийн “ЗАХИАС”-аар 28 тэрбумын алдагдалд орсоноо хэлээд цаашдаа ингээд яваад байх уу гэсэн асуултын хариуд Засгийн газар хэлэх байх гэж бодит ҮНЭН-ээ илчиллээ. Өнгөрсөн хугацаанд Шатахууны бизнэс эрхлэгчид ХЭТ ИХ баяжаад байна гээд иргэддээ бариад өгчихдөг байсан.
Аль эсвэл аль нэг захиралыг нь намдаа элсүүлээд ГИШҮҮН болгочихдог. Нөгөө нэг арга нь нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барих ЧИГЛЭЛ өгдөг ийм аргуудаар аргацааж иржээ. Цаашдаа яах вэ...
НЭГ. Төр засгийн үүрэг нь хоногийн НӨӨЦ бүртгэх биш юм. Харин өндөр дээд түвшинд хоёр хөрштэйгөө ойлголцох, дэд бүтэц ,хил гаалийн асуудлаа яаралтай шийдвэрлэх
ХОЁР. Дотоодын зах зээлд шатахууны үнийг яаралтай чөлөөлөх 2025 онд бид өөрсдийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох сайхан ирээдүй хүлээж байна.
Жич: Төр өөрийн мэдэлдээ шатахууны импортын эрхийг авах тухай үгийг Уул уурхайн сайд Г. Ёндон бухимдсандаа санамсаргүй хэлсэн байх болтугай. Монгол улс бол чөлөөт зах зээлийг хөгжүүлж байгаа АРДЧИЛСАН орон юм. Одоо харин давс мэт гашуун шийдвэрийг тань хүлээж байна ЕРӨНХИЙ САЙДАА.