/2022.8.16/ Афганистанд, Шакила Рахмати толгодыг даван хөрш Кабул руу орохоор хэдэн цаг алхана.
Түүнтэй бусад эмэгтэйчүүд чимээгүйхэн зам нийлнэ. Кабулын төв ортол тэд гурван цаг гаруй алхана. Тэд өдөр бүр хүүхдүүддээ хоол хүнс олж өгөхийн тулд энэ замыг туулдаг байна.
Эмэгтэйчүүд Кабул дахь талхны мухлагийн гадна бөөгнөрөн, хэн нэгэн үйлчлүүлэгч тэдэнд хандан талх өгөхийг тэвчээртэйгээр горьдон зогсоцгооно.
Кабул бол Талибанчуудын эзэлж авч чадаагүй Афганистаны ганц хот юм.
"Заримдаа бид хоол иднэ, заримдаа идэхгүй. Нөхцөл байдал сүүлийн жилүүдэд муудаж л байсан л даа. Гэхдээ энэ жил үнэхээр дордлоо Нөхөр маань Иран руу ажил олж хийхээр явсан боловч түүнийг албадан гаргасан" гэж Рахмати CNN сувгийн сурвалжлагчид ярьжээ.
НҮБ-ын мэдээлснээр Афганистан улсын иргэдийн тал хувь нь өлсгөлөнд нэрвэгджээ. Олон улсын Эрсдлийн хорооноос тавдугаар сард гаргасан тайлангаас нь харвал Афганистаны хүн амын 43 хувь нь өдөрт нэг ба огт хоол иддэггүй, харин 90 хувийнх нь амьдралд нэн шаардлага зүйл нь хоол хүнс гэжээ.
Энэ бол Талибанчууд Афганистан улсыг мэдэлдээ авсны дараах гарч буй уршгийг харуулсан статистик юм. Тус улсын төсвийн 80 орчим хувийг гадны зээл тусламжаар бүрдүүлдэг байсан бөгөөд Талибууд засгийн эрх авснаар АНУ болон тэдний холбоотнууд Афганистаныг орхин гарсан билээ. Түүгээр зогсохгүй тус улсад хориг арга хэмжээ авснаар 9 тэрбум долларыг нь царцаажээ.
Эх сурвалж: CNN