/2023.12.25/: Наймдугаар сарын 12-нд Энэтхэгийн төв хэсэгт орших Бхопал хотын нэгэн гэр бүл гэртээ сельфи хийжээ.
Сельфи хийснийхээ дараа аав Бхупендра Вишвакарма найм, гурван настай хоёр хүүдээ хортой ундаа өгч, эхнэрийнхээ хамт өөрийгөө дүүжлэн амиа хорлосон байна.
Даатгалын компанид ажиллаж байсан 35 настай Вишвакарма дөрвөн хуудас гэрээслэлдээ зээлийн программаас болж өрөнд баригдсан учраас амиа хорлосон гэж бичжээ.
Өр барагдуулах албаныхан түүнийг байнгын дарамталж байсан бөгөөд Вишвакарма амиа хорлосон тэмдэглэлдээ “Үүссэн нөхцөл байдлаас болж ажлаа алдахад хүрсэн тухайгаа бичээд нүүр хийх газаргүй болсон, гэрийнхнийхээ царайг харахаас ч санаа нь зовж байгаагаа бичсэн байна.
Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж луйврын хэрэгт холбогдуулан таван хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Вишвакармагийн түүх бол өөр олон хүнд ч тохиолдсоор байгаа явдлуудын нэг юм. Дели хотын коллежийн ресепшнээр ажилладаг 23 настай Шивани Рават өөрийн гэсэн сорилттой тулгарчээ. 2023 оны зургаадугаар сард түүний цалин буулгүй хойшилсноос болж "Kreditbe" нэртэй аппликейшнээр дамжуулан 4000 рупи буюу 48 ам.долларын зээл хүссэн байна. Түүний зээлийн хүсэлт хүлээгдэж байгаа бөгөөд ямар ч мөнгө ирээгүй. Гэсэн хэдий ч долоо хоногийн дотор тэрээр 9000 рупи 108 доллар төлөхийг шаардсан 10-15 дуудлага хүлээн авч эхэлсэн гэв.
Рават өр барагдуулах албаныханд дансандаа ямар ч мөнгө аваагүй гэдгээ хэлсэн ч тэд доромжилсон үг хэллэг хэрэглэж эхэлсэн байна.
Иргэд банкинд олон бичиг баримт бүрдүүлж өгөх боломжгүй, цаг хугацаа хурдан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж энэхүү зээлийн аппуудыг сонгодог бөгөөд энэхүү хууль бус аппууд нь томоохон нэр нөлөө бүхий байгууллагуудтай адилхан уншигдахаар нэртэй байдаг аж.
Эдгээр аппууд дунджаар 120-300 долларын зээл олгодог бөгөөд сарын 20-30 хувийн хүүтэй, 15 хүртэлх хувийн шимтгэлтэй байдаг.
Зээлийн апп нь зээлийг зөвшөөрснөөс хойш 15 хоногийн дараа зээл хаалгах үйл явцыг эхлүүлдэг. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд тэд зээл өгснөөс хойш 4-6 хоногийн дараа хүмүүсийг дарамталж эхэлдэг бөгөөд Тиваригийн хувьд зээлээ авахаас ч өмнө дарамталж эхэлсэн байна.
Бхопал дахь кибер аюулгүй байдлын бие даасан шинжээч Акшай Бажпайгийн хэлснээр одоогоор тус улсад 700 гаруй зээлийн аппликейшн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь Энэтхэг боловч ихэнх нь Хятадуудын эзэмшилд байдаг гэв.
Эх сурвалж: Aljazeera