Д.Эрдэнэсувд: МУ-д ганц л Ардчилсан нам байгаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Эрдэнэсувд: МУ-д ганц л Ардчилсан нам байгаа

/2023.01.31/: Нэгдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан намынхан даргын сонгуулиа хийж Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсон билээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр явагдсан АН-ын даргыг сонгох сунгаа болон АН-ын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд: Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүллээ. АН-ын төлөөллийн төв байгууллага буюу эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны нэгдүгээр сарын 25-ны хурлаар АН-ын дарга С.Эрдэнэ-ийн хүсэлтийн дагуу АН-ын даргыг сонгох сунгааныг зарласан.

Энэ сунгаанд АН-ын 200 мянган гишүүдээс 143500 саналын эрхтэй гишүүд санал хураалтад оролцсон байгаа.

АН-ын даргад 7 нэр дэвшигч дэвшсэнээс АН-ын даргад нийтдээ 22 мянган хүний саналыг авсан Д.Ганбатыг сонгосон. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон АН-ын ээлжит бус 16 дугаар их хурлаар намын даргыг ёсчлон батламжилсны дагуу өнөөдөр Дээд шүүхэд материалаа хүргүүлж байна.

Монгол Улсад нэг л Ардчилсан нам байгаа тэрхүү бүртгэлтэй АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж хүн байгаа гэв.

ШУУД: Авлигын индексэд Монгол Улс хэдэд орсон бэ?
ШУУД: Авлигын индексэд Монгол Улс хэдэд орсон бэ?
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.