“Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлуулахаар ярьж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлуулахаар ярьж байна“

/2022.11.07/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр:

-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. УИХ дээр 2023 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгахаар санал оруулсан. Эцсийн шийдвэр гараагүй байна гэлээ.

Ташрамд дурдахад, Ипотекийн зээлтэй 100 мянга гаруй иргэн байгаа юм. Үүний 80 гаруй хувь нь зээлийн төлбөрөө хойшлуулсан байгаа аж.

Иргэд ипотекийн зээлээ “ТӨЛЬЕ“ гээд байхад эрх баригчид “ХОЙШЛУУЛНА“ гэх учир юу билээ?

ФОТО: ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо
ФОТО: ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.