/2022.11.07/: Увс аймгийн Ховд сумын “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага амралтын өдөр Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тодруулбал хүүхэд алга болсон даруйд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Г 3 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ийнхүү дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” гэх горхины уснаас хүүхдийн цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн харамсалтай хэрэг гарчээ.