/2022.07.07/: 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станц, 90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэж, эрчим хүчний салбарын тусгаар байдлыг хангах том бүтээн байгуулалтууд эхлэхэд бэлэн болсон.
Тавантолгойн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор
- Жилд 3150.0 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдол бүхий өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангана
- Оюутолгой ХХК-ийн импортын эрчим хүчинд төлж буй 110-120 сая ам.доллар, дотооддоо үлдэнэ
- Барилга угсралтын явцад давхацсан тоогоор 2000 ажилчин, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно
- Төслийн барилга угсралтын явцад Монголын талд ноогдох өгөөжийн хэмжээ нь 290.34 сая ам.доллар байна
Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд
- Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун 5 аймгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангана
- ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөр 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор 52.000 ахуйн хэрэглэгчийг хангах шинэ эх үүсвэр бий болох төдийгүй Баруун бүс, Алтай-Улиастай эрчим хүчний систем төсвийн татаасгүй ажиллах нөхцөл тус тус бүрдэх юм.
Эх сурвалж: ЭХЯ