“The Hu” дурсгалын зоос худалдаанд гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

May be an image of wrist watch

/2022.07.07/: Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” 3 төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус 3 төрлийн дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой. Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй 65 мм диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн жинтэй 50 мм диаметртэй болно.

No photo description available.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байна.

May be an image of text that says 'EMPIRE THE HU 2020'

No photo description available.Эх сурвалж: Монголбанк

Хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд Сингапур улстай хамтарна
Хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд Сингапур улстай хамтарна
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.