Саяхан альбомоо ухаж суутал 4, 5, 6 ангийн ангиараа авхуулсан зургийг санамсаргүй оллоо. Цааш нь сайн хайгаад 7, 9-р ангийнхыг ч олсон. Зөндөө ч дурсамж сэргэлээ.
Ингээд өмнө нь судалж үзсэн бүлгийн сэтгэлгээний хэлбэр, хэв маяг хамт олны зурган дээр хэрхэн буудаг талаар дүгнэлтээ хуваалцахаар шийдэв.
- 4, 5-р ангидаа 5 онцын эзэн шахуу байсан "амьтан" багшийн зүүн, баруун талд ээлжлэн сууж зурганд орсон байв.
- 6-р ангийн зурган дээр шилжилтийн нас нь эхэлсэн үү яасан, ангийн жигдэрч өмсөж байснаас жоохон өөр цамцтай (энэ тохиолдолд багш дандаа зургийн төвд нь байдгийг санаарай), нарнаас гэдэг шиг багшаас төвийг нь авбал багш талаасаа 4-т зогссон байв. Сурагчийн ширээн дээрээ анх удаа Metallica гэж бичиж байсан үе минь. Багш өөр баруун зүүн гаруудыг сонгов. Тэр баруун зүүн гарууд бас нэг, нэг хүн сонгов. Тэгсгээд би дарааллын дагуу зогссон байна.
- 7-р ангийн зурган дээр бүр хар футболкатай урд эгнээний зүүн захад суусан байна. Сурлага муудсан, анхны тамхи татаж бас метал хөгжим ярьдаг болчихсон байсан үе байж.
- 9-р ангийн зурган дээр бол ухаарсан байсан уу эсвэл анги дэвшиж төгсөх гэж байсан нөлөөлсөн үү зурган дээр багш талаасаа 3-т зогссон байна. Сүүлийн жилүүдийн сурлагаа нөхөх, анги дэвших гээд ачаалал их байсан санагдаж байна.
Ингээд гол яриандаа оръё:
Нийгмийн системийн загварууд цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг.
Centralized system буюу төвлөрсөн сэтгэлгээ, нэг төвт системийн загвар нь аж үйлдвэрийн хувьсгалын 2.0-ыг загварчлан бүтээх үүргээ гүйцэтгэсэн. Энэ нь бидний хэлж заншсанаар босоо чигийн тогтолцоо ба босоо удирдлагатай байгууллагууд юм. Тооны хэлээр хэлбэл 1780–1870 онд хөгжлийн дээд цэгтээ хүрээд системийн дараагийн сайжралтанд тохирохгүй, тэнцэхгүй болов. Ийм учраас 1870 оны дундаас шинэ-хамтаар хөгжих загварыг хүн төрөлхтөний альфа бүлэг боловсруулж энэхүү сэтгэлгээний хэлбэрээс хэрхэн салах аргаа хайж эхлээд байв. Өнөөдөр бидэнд тогтолцооны ганцхан төвөөс хамааралтай өнгөрсөн үеийн загвар огтоос нийцэхгүй бөгөөд одоо цагт хэн тэгээд л миний дээр ярьсан зурган дээрх шиг багшид таалагдаж хажууд нь зогсох гээд байж байхав дээ.
Дээрх 2 зурагнаас тогтсон хэв маяг, centralized загвар ханх хийж байгаа биз. Сургууль ангийн зургийг жоохон даваад бусад нийгмийн идэвхтэй бүлгийн сэтгэлгээний загварыг зураг дээрээс нь ажиглабал:
Учрал төвөөс баруун зүүн гар гээд л уншиж болно. Тэр хойгуурх нөхөд бол ойлгомжтой ангийн нөгөө хэд . . . эсвэл байршлаа хараалсан ирвэснүүд ч байж мэдэх юм гэх мэт. Нийтээрээ ийм загварыг уншиж сурсан бөгөөд хэнд ч ойлгомжтой болтлоо хоцрогджээ. Хэрвээ би дайны үед дайсан байсан гэж төсөөлбөл энэ системийг маш бага зардал, хохиролтойгоор сүйрүүлэхэд юухан байхав. Устгах ёстой эмзэг цэг, хүмүүс нь тодорхой байгаа биз дээ. Энх цагт энэ ажлыг сэтгүүлчид хийдэг бололтой. Хэлэх гээд байгаа гол санаа маань "жаахан хөгжихгүй бол ч горьгүй нь ээ".
Бид 2.0 сэтгэлгээний доторх босоо тогтолцоотой загвараар өнөөдрийг хүртэл аливаад хандаж байгааг дээрх зурагнууд бэлхнээ харуулж байна. Ийм сэтгэлгээний хэв маяг дээр ИННОВАЦИ, ШИНЖЛЭХ УХААН гээд юу ч нэмсэн “0”-г үржих нь гэдэг шиг л юм болох байх.
2.0 сэтгэлгээний загвараас төрсөн бүтээлүүд энэ мэт үргэлжилнэ. Арга ч үгүй биз биднийг тэгж хүмүүжүүлдэг юм чинь.
За дараагийн загвар болох Decentralized system буюу төвлөрсөн бус олон төвт систем нь аж үйлдвэрийн 2.0с–3.0г загварчилан бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тооны хэлээр хэлбэл 1870–1970 он хүртэл. Та бидний хэлдэгээр хөндлөн тогтолцоотой байгууллага, системүүдийг бүхэлд нь авч үзэж болох л юм.
Гайгүй жишээн дээр оруулж байгаа болохоор доорх зургийг бүдэгрүүлсэнгүй. Зургийг ажиглабал:
Багш төвд нь биш. Тэгээд бас 2 багш байна. Хүүхдүүд төвөөс (багшаас) хамааралгүй эгнээ байраа эзэлжээ. Гэхдээ эрэгтэй эмэгтэйгээрээ эгнээ болох саналыг тэдэнд тавьсан байж болох л юм. Тэдний сэтгэлгээнд аль хэдийн 3.0 загвар суужээ. Төвлөрсөн бус загвараар сэтгэж байна. Төвлөрсөн бус загвараар шинэ үеэ хүмүүжүүлж байна.
Уг загвараас бидний ойлголтоор тэдний андлалын өргөөнүүд төрдөг байна.
Гэвч ойрын ирээдүйд 3.0 сэтгэлгээний загвар хоцрогдоно гэдгийг тэд аж үйлдвэрийн 4.0г зарласнаар эхлүүллээ. Тэд 4.0 сэтгэлгээний загвараар ирээдүйг бүтээнэ гэж амбицлав.
Тэдний 4.0 сэтгэлгээний нэтворкед загвараас үүссэн анги хамт олны зураг. Гэхдээ зөвхөн зураг биш үйл явдлыг бүхэлд нь хадгалдаг болов.
Бид сэтгэлгээний загвараа өөрчлөхгүй бол ирээдүйд амьдарч, өрсөлдөж чадах болов уу?
Эцэст нь дүгнэлтээ хэлэхэд:
- Бид боловсролын салбартаа 3.0–4.0д шилжилтийн хэдхэн жилд хэрхэн амьдарч, өрсөлдөж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх сэтгэлгээний аргачлалыг нэвтрүүлэх disruptive бодлого, өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
- Монгол Улсад компани, аж ахуйн нэгж байгуулах тухай хуулийг 3.0–4.0 шилжилтэнд тохируулан концепцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна.
- Монгол Улсын судалгаа хөгжүүлэлтийн зардлыг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 4.0 хувьд хүргэж салбар бүрт ухаалаг судалгаатай хөрөнгө оруулалт хиймээр байна. (Яг одоо судалгаа хөгжүүлэлтэнд ДНБ 0.102 хувийг зарцуулдаг)
Та, танай хамт олон аль загвараар сэтгэдэг вэ? Өөрчлөлт хийх цаг нь болсон юм биш биз. Хамт олны зургаа ажиглаарай.
Нийтэлсэн: Б.Алтан-Оргил
Холбогдож санал солилцох: [email protected]
Эх сурвалж: medium.com