С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэг, иргэдийн хэрэглээнд МУУДСАН МАХЫГ НИЙЛҮҮЛЭЭГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэг, иргэдийн хэрэглээнд МУУДСАН МАХЫГ НИЙЛҮҮЛЭЭГҮЙ

/2022.6.2/ Эмээлт орчмын махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна. С.Амарсайхан:

-Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хяналт шалгалтаа хийж ирсэн. Өнгөрөгч тавдугаар сараас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Тавдугаар сарын 27-нд хяналт шалгалтын мэдээлэл авч, ажилласан. Стандартын хууль ёсны аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлэхгүй байх, хууль бус байгууллагуудад шалгалт хийж, олон нийтэд мэдээлэл хийхийг даалгасан. Эмээлт орчимд хууль зөрчсөн, үгсэн хуйвалдсан, МХЕГ-ын үе үеийн шат шатны дарга нартай холбоотой асуудлууд ч гарч ирсэн. Нугалаа гарч байгаа асуудлууд ч байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг цэгцлэх ажлууд эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагууд, ШӨХТГ-ын удирдлагуудыг саяхан сольсон. Асуудал их байна, хариуцлага дутуу байна.

Сургууль цэцэрлэг болон нийт хүн амын хүнсний хэрэглээнд шаардлага хангаагүй мах махан бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн эсэх дээр байнга мэдээлэл авч байгаа. Дотоодын хүнсний үйлдвэрлэлд ашиглагдахгүй байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Энэ бол баталгаатай асуудал гэдэг мэдээллийг холбогдох байгууллагын удирдлагууд өгч байгаа. Төр хяналтаа тавьж байгаа гэлээ.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж:

-МХЕГ үндсэн долоон чиглэлд хяналт тавьдаг. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй гурван салбарын нэг нь хүнсний аюулгүй байдал. МХЕГ-аас холбогдох хяналтыг хийж байгаа. Махны чиглэлээр ажилладаг 171, экспортолдог 61, 31 нь хятад руу экспортолдог. 15 нь дулааны аргаар махаа бэлтгэж экспортолдог. Сэтгүүлчдэд байгууллагынхаа өмнөөс талархах хэрэгтэй. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ иргэдийн гомдол, ХМБ-уудын мэдээллээр хийдэг. Тавдугаар сарын 18-наас улсын хэмжээнд махны чиглэлээр ажилладаг болон Эмээлт дэх 32 компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулийг МХ-ын байцаагч хэрэглэдэг. Зөрчил илэрвэл зөрчлийн процесс эхэлдэг. Хэрэв энэ үед гэмт хэрэг үүсвэл асуудал өөр тийш явна. MDCP гэдэг компани дээр Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг үүсээд явж байна. Прокурорын хяналтанд зөрчлийн компани шалгагдаж байна. ХҮК гээд компани нь 130 тонн орчим махыг "Манай мах биш, манай шошгыг хууль бусаар ашиглаж байна" гэдэг гомдлыг цагдаад өгсөн. Шалгуулж байгаа. Байцаагч нартай холбоотой асуудлыг ч дотооддоо шалгалт хийж байна. Заригаас манай мэргэжлийн хяналтын байгууллага руу ярьсан. Цуг очоод процесст нь шалгалт хийж явна. Мах чанасан асуудалд МХЕГ-ын даргын хувьд би шүүмжлэлтэй байгаа. Байцаагч ч бай хэн ч бай лабораторийн шинжилгээний хариуг харж байж асуудалд хандана. Лацны асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас прокурорын хяналтан дор лац тавьсан. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр хөндөж болохгүй, энэ нь Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ.

Би түрүүн махыг аюулгүй гэж хэлээгүй. Лабораторийн хариуг харна. Хүнсний аюулгүй байдлын лаборатори зэрэг нь хараат бусаар шинжилгээний дүнг гаргадаг. Өмнө нь асуудалд ингэж хандахгүй ээ. “Аюулгүй юм бол идчих” гэж асуудалд битгий хандаарай. Би энэ махнуудыг аюулгүй, эсвэл аюултай гэж хэлээгүй. Ковидын нөхцөл байдлын улмаас мах экспортлох чиглэлээр ажилладаг компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсан. Тиймээс төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Он гараад экспортын үйл ажиллагаа идэвхжсэн. Үүнтэй холбоотой 61 компанид хяналт шалгалтыг хийж байгаа. Хяналт шалгалт дууссаны дараа олон нийтэд мэдээллийг өгнө.

MDCP компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт авсан. Махны чиглэлийн үйл ажиллагаа явуулах дүгнэлт гэдэг нь зөвшөөрөл гэсэн үг. 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ дүгнэлтэд зааснаасаа өөр үйл ажиллагаа явуулсан. Мах экспортлох. Гэтэл экспортлох зөвшөөрөлгүй компани. Хятад улсын протоколд заасны дагуу зөвшөөрөл өгдөг. Тиймээс МХЕГ-аас үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг нь хүчингүй болгосон. Одоо энэ компани дээр Зөрчлийн хэрэг үүсээд явж байгаа.

ХХААХҮ-ийн З.Мэндсайхан:

-Мал махтай холбоотой асуудал бол олон жил хуримтлагдсан асуудал. Дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог байгууллагуудад эрхийг нь олгох асуудлыг дахин хянаж үзэх хэрэгтэй. Мал эмнэлгийн мөшгөх системийг бид гаргасан. Дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь хүнсний боловсруулалт хийгдсэнээр 50 хувийн жингийн алдагдал хүлээдэг. Бүрэн болгочихсон мах гэсэн үг. Энэ махыг үйлдвэрлэл, хүн амын хэрэглээнд хэрэглэх боломжгүй. Мал эмнэлэг бол УБ хот руу орж байгаа бүх маханд хяналтаа тавьж, манай байцаагчид ажиллаж чадаж байгаа. Иргэд маань төр захиргааны байгууллагууддаа итгэлтэй байгаарай гэж хэлье. Эмээлтэд байгаа компаниуд бол экспортлох эрхгүй компаниуд.

Т.Доржханд: Өнөөдрийн тогтолцоогоор Монгол Улс ХӨГЖИХГҮЙ ээ
Т.Доржханд: Өнөөдрийн тогтолцоогоор Монгол Улс ХӨГЖИХГҮЙ ээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.