Ч.Сономдагва: Эрдэнэтийн цагаан тоос Төв аймгийн сумдад тархаж байгааг хиймэл дагуулын зургаар ТОГТООСОН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Сономдагва: Эрдэнэтийн цагаан тоос Төв аймгийн сумдад тархаж байгааг хиймэл дагуулын зургаар ТОГТООСОН

/2022.05.05/ Нийгмийн эрх ашгийн өмгөөлөл: Хүрээлэн буй орчин, эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 4-ний өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчин болон эрүүл мэндийн чиглэлээр стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нийтлэг асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн юм.

Энэ үеэр МУИС ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва Эрдэнэт үйлдвэрээс үүдэлтэй цагаан тоосны хор хөнөөлийн талаарх судалгааны ажлаа танилцууллаа.

Тэрээр:

-Эрдэнэтийн цагаан тоосны асуудлыг хүмүүс үнэмшдэггүй. Газар дээр нь очиж үзсэн хүн бол тодорхой хэмжээнд гадарлах байх. Ялангуяа Эрдэнэт хотын хувьд улирлын чанартай бохирдол их байдаг. Цагаан тоосны асуудал бол зөвхөн Эрдэнэт хотын асуудал биш юм. Тоос шороо нь хотын төв рүү явах нь харьцангуй бага байдаг ч Жаргалант сум, Говил баг, Вокзал орчмын айл өрх хамгийн их өртдөг. Цаашлаад Төв аймгийн Цээл, Угтаалцайдам суманд хүртэл ирж байгааг бид хиймэл дагуулаар тусламжтай тодорхойлсон.

Цагаан тоосны дээж авч агууламжыг нь хэмжих, хиймэл дагуулын зураг ажиглах, дотоод зургаар ажиглах гээд маш олон төрлийн судалгааг зургаан жил тасралтгүй хийж байна. Үүнээс гадна маш олон өгүүлэл, ном англи, монгол хэл дээр гаргасан ч бидний судалгааны ажлыг хэрэглэдэг газар бараг байдаггүй.

Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны асуудлыг бууруулахаар олон ажил хийж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Үр дүнд хүрэхгүй байна гэдэг нь байгаа онохгүй байна гэсэн үг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гээд 2008 онд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах алба гэж байгуулж байсан. Энэ газар одоог хүртэл төсөл хөтөлбөр боловсруулаад ажиллаж байна. Гэсэн хэдий ч 2008-2019 оныг хүртэл агаарын бохирдол жил бүр нэмэгдсэн байдаг. Яахав 2019 онд шахмал түлш гаргаж ирээд тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ энэ хүртэл ямар ч үр дүн гараагүй.

Үүний гол шалтгаан нь ажлуудаа ШУ-ны үндэслэлгүй хийгдэгтэй холбоотой.

Ойрын хугацаанд Эрдэнэтэд очиж цагаан тоосны дээж аваад гадаадын лабораторид шинжлүүлэх юм ярьж байсан. Гэхдээ бид нар зөндөө дээж авч судалгаа хийсэн шүү дээ. Манайханд гадаадын хүнээр хийлгэвэл үнэмшдэг хандлага түгээмэл байдаг нь асуудал болоод байна. Гэтэл бид цаг хугацаа алдахгүй байгаа зүйлээ ашиглаад, хэрхэн шийдэх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй байна гэсэн юм.

Эрдэнэтийн цагаан тоостой холбоотой “Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ-ын хуулийн зөвлөх, "Богд" хууль зүйн судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаярын ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.