М.Ариунболд: УОК ямар ч мэдэгдэлгүйгээр хурдан морины уралдааныг хориглож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Ариунболд: УОК ямар ч мэдэгдэлгүйгээр хурдан морины уралдааныг хориглож байна

/2022.04.25/ Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргах асуудлаар мэдээлэл хийж байна.

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:

-Энэ сарын 22-ны өдөр УОК-оос бүх аймаг нийслэлд чиглэлд өгсөн. Тодруулбал, шүлхий өвчний вакцинтай холбоотойгоор тавдугаар сарын 15-ныг хүртэл хурдан морины уралдааныг хориглосон шийдвэр гаргасан.

Уяачид жил бүрийн тавдугаар сарын 1-ныг хүсэн хүлээж, морьдоо уралдуулахаар бүтэн жил морьдоо сойж бэлтгэдэг. Гэтэл энэ өдрөөс наймхан хоногийн өмнө УОК-оос ийм шийдвэр гаргаж байгаад нийт уяачид болон уяачдын холбооны зүгээс гомдолтой байна. Бид эдийн засгийн хувьд маш их хохирол амсаж байна.

Бидний зардлыг хэн нөхөж барагдуулах вэ? Улсын онцгой комисс барагдуулах юм уу? Нэг морь уяхад унаач хүүхэд, туслах уяач, өвс тэжээлийн зардал гээд хамгийн багадаа 3-5 сая төгрөгийн зардал гардаг.

Тавдугаар сарын 1-8-ны хооронд бид 10 гаруй хурдан морины уралдаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан. Гэтэл уралдаан болохоос хэдхэн хоногийн өмнө ямар ч мэдэгдэлгүйгээр шууд хурдан морины уралдааныг хорьж байна. Аливаа нэг шийдвэрийг гаргахдаа ямар хүний эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг бодолцож үздэг байх ёстой.

Хэрэв урьдчилаад мэдэгдсэн бол уяачид морьдоо тавиад, зуны уяа сойлгын ажилдаа орох байсан. Хэрэв хорьж байгаа бол бид тавдугаар сарын 15-наас хойш хурдан морины уралдаан зохион байгуулж болох уу?

Үүнд хариу өгөхийг хүсэж байна гэв.

Манай улсад 2009-2021 оны хооронд хумхаа өвчний 17 тохиолдол бүртгэгджээ
Манай улсад 2009-2021 оны хооронд хумхаа өвчний 17 тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.