Жендэрийн үндэсний хороо, ГХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жендэрийн үндэсний хороо, ГХЯ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

May be an image of 4 people and people standing

/2022.04.11/: Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг чадавхижуулахад олон улсын байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Үүний нэг тод илрэл нь Жендэрийн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үйл ажиллагааны нийт санхүүжилтийн 96.4 хувийг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнээс харагдана.

Цаашид бид нэгдмэл бодлоготой улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах үйл ажиллагаанд нэгдүгээрт, дотооддоо манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, хоёр болон олон талт хамтын ажиллагааг төрийн бодлогын төлөвлөлт, үйл ажиллагааны хэрэгжилттэй уялдуулах, хоёрдугаарт гадаад талдаа Монгол улсын жендэрийн бодлогыг нэг цонхоор харж, олон улсын тавцанд мэдээлэх, хамтран ажиллах хэрэгцээ үүсээд байгаа учир ЖҮХАА, ГХЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дараах саналыг хуваалцаж, зөвшилцсөн юм.

1. Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, консул болон консулын газраар дамжуулан хамтран ажиллах түншлэлийн харилцааг хөгжүүлэн, энэ хүрээнд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох болон хүний нөөцийг сурган бэлтгэх.

2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах олон талт хамтын ажиллагааг илүү бодит байдалд хүргэхийн тулд Монгол улсад гадаад улсаас суугаа элчин сайдын яамд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй засгийн газрын болон олон улсын байгууллагууд, Монгол улсад хэрэгжүүлж байгаа жендэрийн тэгш байдлыг хангах болон бүс нутагт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн уялдааг хангах, тэдний үйл ажиллагааг Монгол улсын жендэрийн бодлогын хэрэгжилттэй уялдуулах, нээлттэй мэдээлэл солилцох зорилго бүхий зөвшилцөх хороо байгуулах, тус хороог ГХЯ-ны сайд манлайлан, ЖҮХАА-ны дарга хамтран удирдах механизмыг бий болгох.

3. Бээжингийн Мөрийн Хөтөлбөр, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Монгол Улсаас санаачилсан Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бүс нутгийн болон олон улсын хэмжээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар манлайлан оролцох боломжийг Улаанбаатар тунхаглалын хүрээнд нээх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

May be an image of 1 person and indoor

Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV-р Бага Хурлаас батлагдсан “Бээжингийн Мөрийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний механизм, тогтолцоогоо хөгжүүлж Жендэрийн тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөрүүдийг (2002-2015), (2017-2021) амжилттай хэрэгжүүлэн улмаар Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг (2022-2031) батлуулаад явж байна. 2011 онд батлагдан хэрэгжиж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилтийг хангах эрх зүйн таатай орчин бүрдүүлэн, энэ хуулийн зарчим, агуулга Монгол улсын бусад хууль, тогтоомжид тусгагдан орох үйл явц эхлээд байна.

Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх гарааны алхам болгон, 2013 оноос салбар, орон нутгийн жендэрийн тусгайлсан бодлого төлөвлөлтийг хөгжүүлж ирлээ. Энэ нь олон улс, бүс нутгийн түвшинд жендэрийн бодлого төлөвлөлтийг үндэсний онцлог нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэх сайн жишээ болж байна (CSW-63th session, ESCAP 75th session).

May be an image of 3 people, people sitting and indoor

Жендэрийн тэгш байдал, хүний эрхийг хангах асуудлаарх конвенцуудын хэрэгжилтийг манай Засгийн Газар олон улсын түвшинд тогтмол тайлагнаж ирсэн бөгөөд Жендэрийн Үндэсний Хороо нь Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (2015-2030), Хүний Эрхийн Үндэсний Комиссын холбогдох илтгэлүүд, Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоол, Олон Улсын Хүний Эрхийн Тусгай Илтгэгчийн илтгэл, Эмэгтэйчүүдийн Алагчлах бүх Хэлбэрийг Устгах тухай Конвенцын зөвлөмжид санал оруулж, зөвлөж иржээ.

Эх сурвалж: ЖҮХ

Эрчим хүчний салбарын удирдлагууд албаны автомашин ашиглахгүй, утасны төлбөрөө өөрсдөө төлнө
Эрчим хүчний салбарын удирдлагууд албаны автомашин ашиглахгүй, утасны төлбөрөө өөрсдөө төлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.