Эрчим хүчний салбарын удирдлагууд албаны автомашин ашиглахгүй, утасны төлбөрөө өөрсдөө төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний салбарын удирдлагууд албаны автомашин ашиглахгүй, утасны төлбөрөө өөрсдөө төлнө

May be an image of 6 people, people sitting and people standing

/2022.04.11/: Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал /2022.04.09/-ыг зарлан Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан.

Эрчим хүчний яам болон салбарын Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-иудын дарга, удирдлагууд албаны автомашин ашиглахыг хориглолоо. Зөвхөн сайд болон гүйцэтгэх захирлууд хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед жижиг оврын суудлын автомашин ашиглах юм.

Түүнчлэн бүх шатны удирдлагын багт байгууллагаас үзүүлдэг гар утасны төлбөрийн хөнгөлөлтийг цуцлах, түүхт ой, баяр ёслол зэрэг арга хэмжээнүүдийг тэмдэглэхгүй байх, байгууллагаас үзүүлдэг зарим төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хугацаанд хойшлуулах болон болсныг өнөөдрийн хурлаар үүрэг өглөө.

Мөн үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлууд тэвчиж болох бусад зардлыг эрэмбэлж, танилцуулахаар болов.

Эх сурвалж: ЭХЯ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.