/2022.01.20/ Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг танилцуулсан. Мөн энэ талаараа банкны зүгээс мэдээлэл өглөө.
Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
- Хөгжлийн банк 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид цаашид чанаргүй зээлдэгчийн талаар ил тод мэдээлэх болно. Манай банкны хувьд 2016 оны байдлаар 3 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгосон. Харин 2017 оноос эхлэн хараат бусаад зээл олгодог болсон юм.
2021 оны эцсээр Монголбанк манай банканд шалгалт хийхэд, нийт олгосон зээлийн 55 хувь буюу 700 орчим тэрбум төгрөг нь чанаргүй зээл болсон гэх дүгнэлт гаргасан. 2022, 2023 он бидний хувьд хамгийн хүнд жил болох төлөвтэй байна. Учир нь,
- "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд манай банк томоохон төслийг санхүүжүүлэх хүлээлттэй байна.
Нийт зээлийн багц нь 3.2 их наяд төгрөг байна. Үүнээс 55.3 хувь нь чанаргүй, 6.5 хувь нь анхаарал хандуулах, 38 хувь нь хэвийн төлөлттэй байна. Энэ нь Монголбанкнаас тогтоосон хавьцаа үзүүлэлт алдагдах эрсдэл бодитоор үүсч байна гэсэн үг.
Чанаргүй активтай хэрхэн харьцах вэ
- Эргэн төлөлтөө хийхгүй байгаа компаниудыг шүүхэд өгдөг. Шүүхийн шийдвэр гарсны дараа барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж эргэн төлөлтөө авдаг эрх зүйн зохицуулалттай. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа маш удаашралтай байдаг. Үүнээс болж чанаргүй активуудын эргэн төлөлт, барьцаа хөрөнгийг зах зээлд борлуулах ажиллагаа доголдолтой байгаа юм.