Сайд З.Мэндсайхан: Ирэх жил 100-150 мянган тонн мах экспортлох боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд З.Мэндсайхан: Ирэх жил 100-150 мянган тонн мах экспортлох боломжтой

/2021.11.16/ Хүнс хөдөө аж ахуйн нээлттэй мэдээллийн цаг болж өнгөрлөө. Манай улс Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9,000 үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр оруулж ирэхээр болжээ.

Сайд З.Мэндсайхан: "Хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр хийгдэж байгаа ажлын хүрээнд Беларусь улсаас нийт 9,000 орчим үхэр хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон. Үүнээс:

  • 5,000 орчим нь сүүний чиглэл,
  • 4,000 нь махны чиглэлийн үхэр байх юм.

"Ирэх жилийн хаврын тариалалт болон намрын ургац хураалтад зориулж Беларусь улсаас 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэхээр гэрээ, хэлцлийг хийгээд байна"

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа

- Нийт хичнээн фермийн мал импортоор орж ирсэн бэ?

Сайд З.Мэндсайхан: 9 мянга орчим цэвэр үхэр бий. Үүнээс сүүний чиглэллийн үхэр илүү. Махны чиглэлийн үнэр 2-3 мянга байна. Энэ нь хэрэглээг хангаж чадахгүй, тогтвортой эрчимжсэн мал аж ахуйн бизнес эрхлэхэд хангалттай тоо биш.

Өмнө нь Францын хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн малыг ААН цэврээр өсгөөд эргээд малын удмын санд өгсөн. Түүнийг нь энэ намар дуудлага худалдаагаар борлуулахад дийлэнх нь зарагдсан. Үүнээс энэ чиглэлийн бизнес эрхлэх ААН хангалттай байгаа нь харагдаж байна. Малыг цэврээр нь үржүүлэх сонирхол их байна.

Газар тариалангийн бүсэд эрчимжсэн малыг импортоор оруулж ирдэг. Мах сүүний чиглэлийн цэвэр үхэр манай улсад маш цөөн байдаг.

Жишээ нь: Сургуулийн хүүхдийн сүүний хэрэглээг уламжлалт бус аргаар бэлтгэх нь зохимжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй юм. Фермерийн үйл ажиллагаа явуулахад тэр хамжээний зардлаа нөхөх цэвэр үхрийг оруулж ирдэг. Монгол үхрийг фермийн үхрийг фермийн үхэр болгох үйл ажиллгаанд гарч байгаа зардал нь ашигт ажиллагааг хангаж чадахгүй.

Эрчимжсэн мал аж ахуй нь газар тариалангийн бүс нутагт буюу тэжээлийг нь бэлдэх боломжтой, нөгөө талдаа газартаа харшлаад байхгүй тул суурийн аж ахуйг хөгжүүлье гэж бодож байна.

Ирэх жил 100-150 мянган тонн мах экспортолно гэх өөдрөг төсөөлөлтэй байна. Үүнд мах бэлтгэх үйлдвэр нь хүрэлцээтэй юу?

- "Энэ хэмжээний мах экспортлох боломж нь байгаа. Стандартын шаардлага хангасан үйлдвэр барьж байгаа. Энэ чиглэлээр ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд 60 гаруй стандартын шаардлага хангасан үйлдвэрийг баталгаажуулж, Хятадын талын шаардлага дүгнэлтийг хангасан бичгээ явуулж байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ААН дээр 60 үйлдвэр нэмэгдсэн гэсэн үг. Хоёр улсын хооронд хийсэн хорио цээрийн протокол байгаа. Энэ хүрээнд импортлох ААН-ийг эцэслэн сонгох нь урд хөршийн асуудал. Мал махны экспортыг гаргахад үйлдвэрийн талаас санаа зовох зүйлгүй, үйлдвэрлэлээ л жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулах экспортын стандартыг хангах талаас нь дэмжиж ажиллана.

2020 оны мал тооллогоор манай улс 67 сая малтай байсан. Энэ жил 20 орчим сая мал төллөсөн. Энэ малаа бид зуун хувь эрүүл болгоно гэхээс илүү бүсчилж эрүүл болгоно. Баруун аймгаас эхлээд өвчлөлийг байхгүй болгоно гэсэн үг" гэх хариултыг өглөө.

МИНИЙ ТУРШЛАГА №7: III тун үнэхээр хүчтэй юм биш үү? 
МИНИЙ ТУРШЛАГА №7: III тун үнэхээр хүчтэй юм биш үү? 
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.