ХЭҮК: Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийж байна

2021.10.26 СЭМҮТ-2.PNG

//2021.10.26/: Хүний эрхийн Үндэсний Комисс нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв /СЭМҮТ/-д ажиллаж хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүллээ.

Шалгалтын ажлын хэсэг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан “Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зарчмуудыг ерөнхий удирдамжаа болгон ажиллаж байна.

2021.10.26 СЭМҮТ.PNG

Уг шалгалтыг СЭМҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний байдал 2018-2021 онд төрөөс үзүүлсэн бодлогын, санхүүгийн дэмжлэг, хүртээмж бодит байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүй, хүртээмжтэй үзүүлж, өвчтөнтэй хүндэтгэлтэй харьцаж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж буй байдал, алба хаагчид, ажилтнуудын хүнлэг харилцаа, хүний эрхийн мэдрэмжийг сайжруулах талаар шалгалт хийлээ.

СЭМҮТ-ийн удирдлагаас авсан арга хэмжээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн хангалт хүрэлцээ, хадгалалт, тасгуудад мөрддөг өдрийн дэглэм нь хүнлэг хүний эрхийн мэдрэмжтэй эсэх, өвчтөн эмчилгээ хийлгэхээс татгалзах эрхийг хангаж байгаа байдал, өвчтөний зөвшөөрөлгүй албадан эмчилгээ хийх үйл явцыг хэрхэн тогтоосон байдал, өвчтөний бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн дарамт хүчирхийллээс ангид байх баталгааг бүрдүүлсэн эсэх, СЭМҮТ-д байрладаг өвчтөний хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг хүний эрхтэй холбоотой олон асуудлын хүрээнд баримт бичигт дүн шинжилгээ хийх, санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх аргаар явуулж байна.

Шалгалтын дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, дүнг үндэслэн шалгалтын ажлын хэсгийг ахалсан Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд комиссоос хяналт тавих юм.

Эх сурвалж: ХЭҮК

ТЭГШ БУС байдал:  156 хүүхдэд 1 компьютер оногдож буй сургууль ч байна
ТЭГШ БУС байдал: 156 хүүхдэд 1 компьютер оногдож буй сургууль ч байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.