“Монголын эзэнт гүрэн” дижитал танхимын нээлт болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын эзэнт гүрэн” дижитал танхимын нээлт болж байна

Үндэсний музей хоёр өдөр үнэ төлбөргүй үйлчилнэ

/2021.10.25/: Монголын Үндэсний музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимууд дахь үзмэрийг бүх насны хүмүүст ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэх тал дээр байнга анхаарч, тандалт судалгаа хийж, түүндээ тохирсон цаг үеэ мэдэрсэн үйлчилгээ үзүүлсээр ирсэн билээ.

Сүүлийн үед үзэгчдийн хүсэл сонирхол дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж виртуал, дижитал үзүүллэгүүдийг ихээр сонирхох болсонтой холбогдуулан бид Монголын эзэнт гүрний танхимын үзмэрүүдийг Зэв дижитал музейн интерактив контенттой хослуулан шинээр дэглэн үзэгчиддээ бэлэг болгон барьж байна.

“Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүлэнгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан Мифокс анимейшн студийн чадварлаг хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэв.

Just to be sure…the differences between Virtual Reality and 2D/3D Augmented  Reality! | by Leon E. Schipper | Medium

Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан манай үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой юм.

БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.