БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

/2021.10.25/: Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион байгуулах асуудлыг хөндөж, цар тахлын дараа ээлжит хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах санал дэвшүүлэв.

Соёлын сайд Ч.Номин Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Эх сурвалж: Соёлын яам

Энэ онд 6 магнитудын газар хөдлөлт 2 удаа болжээ
Энэ онд 6 магнитудын газар хөдлөлт 2 удаа болжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.