Нийт жирэмсэн эхчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт жирэмсэн эхчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ

/2021.09.09/ Коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт сэдвээр мэдээлэл өгч байна.

Монгол улсад нэг хэсэг халдварын байдал намжсан. Гэсэн ч цаашдаа дельта хувилбарт нэрвэгдэж давалгаалах магадлалтай.
АНУ-д гэхэд өдөрт дунджаар 150 мянган иргэн халдвар авч, 1500 орчим иргэн нас барж байна.
Шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа бид дархлаажуулалтын вакцинд хамрагдаж байна. Үр дүнг нь судалж гаргаад жирэмсэн хүнд ямар эрсдэлтэйг тооцоолж, тэдэнд эрсдэлтэй байдал үүсгэхгүй үндсэн гаргалгаа нь дархлаажуулалт болохыг тодорхойлсон.

Яамнаас ч жирэмсэн иргэд сайн дурын үндсэн дээр Пфайзер вакцины дархлаажуулалтад хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн.

Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт юм.

Иргэдийн дунд байгаа буруу ташаа мэдээлэлд автаж дархлаажуулалтад хамрагдахгүй байх нь жирэмсэн, төрсний дараах эхчүүдэд эрсдэлтэй юм.

Халдвар авсан эхчүүдэд зориулсан улаан бүсийн тасаг ажиллаж байгаа. Жирэмсэн эхчүүд халдварт өртсөнөөр таргалалттай, чихрийн шижинтэй, бөөр болон элэгний архаг өвчлөлтэй зэрэг эхчүүд хүнд байдалд орсон. Тодруулбал амьсгалын дутмагшилд орж байгаа юм.
Жирэмсэн эхчүүд халдвар авч хүндэрснээр хүүхэд дутуу төрөх, хүүхэд эндэх эрсдэлтэй байгаа.

Жендерийн тэгш байдлын хэрэгжилтийг Хэнтий аймагт шалгаж байна
Жендерийн тэгш байдлын хэрэгжилтийг Хэнтий аймагт шалгаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.