/2021.09.09/: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажил Хэнтий аймагт үргэлжилж байна
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар Хэнтий аймагт ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Комиссоос хүргүүлсэн шаардлага зөвлөмжийн хэрэгжилттэй танилцаж, төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэх болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, халсан тушаал шийдвэр гаргасан эсэх зэрэгт хяналт шалгалт хийх юм.
Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан баг, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийнэ.
Эх сурвалж: ХЭҮК