АХБ: Монгол Улсын эдийн засаг өсөж, 2024 оноос хурдсах хүлээлттэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АХБ: Монгол Улсын эдийн засаг өсөж, 2024 оноос хурдсах хүлээлттэй байна

/2023.4.4/ Азийн хөгжлийн банкнаас Бүс нутгийн болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбарт үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 онд 4,8 хувиар өсчээ. Харин 2023 онд энэ өсөлт 5,4 хувьд хүрч, 2024 оноос 6,1 хувиар өсөх төлөвтэй гэлээ.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран:

Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн, нийт хуримтлалыг нэмэгдүүлж эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал байна. Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эерэг орчныг бүрдүүлэн, өсөлтийг дунд хугацаанд хагдалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой" хэмээв.

АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд:

-Монгол Улсад болон бүс нутгийн хэмжээнд мөнгөний хатуу бодлого үргэлжилж байна. Харин 2023 онд мөнгөний бодлогыг хатууруулах төлөв саарч байна. Монголын эдийн засагт гадаад гол эрсдлүүд огцом өөрчлөгдөж байна. 2023 онд ковидын эрсдэл буурч байгаа ч геополитикийн эрсдэл хэвээр байна. АНУ-ын банк санхүүгийн системд үүсэж буй эрсдэл дэлхий нийтэд нөлөөлөх магадлалтай. Хятадын хил нээгдсэн нь эдийн засгийн төлвийг өөрчилж байгаа үндсэн нөхцөл болж байна. Өнгөрсөн жилийн хувьд экспортгүйгээр бараг л дотоодын хэрэглээ л эдийн засгийн өсөлтийг бий болголоо.

Нийлүүлэлт нь хөдөө аж ахуйн сектор, үйлчилгээний салбар энэ өсөлтийг бий болгосон. Ууул уурхайн салбар агшсан хэвээр байлаа. 4,8 хувийн өсөлт тийм их биш, гэхдээ хүлээлтийн 2 хувьтай харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт мөн.

Удаан хугацааны агшилтын дараа Монгол Улсын эдийн засаг дөнгөж өндийж байна гэж хэлж болно. Инфляци сүүлийн 14 жилийн дотор хамгийн өндөр өсөлттэй байна. Инфляци ийм өндөр удаан үргэлжлэх нь эдийн засаг өсөх үү гэдэг асуудалтай тулгаруулна. Хэрэв 5,8 хувиар эдийн засаг өснө гэдэг хүлээлттэй байгаа бол инфляцийг бууруулж, хувийн секторыг дэмжиж, иргэн бүрт наалдах өсөлтийг бий болгох арга хэмжээг авах нь зүй.

Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд цар тахлын хязгаарлалтууд цаашид сулрах тусам аялал жуулчлалын салбар болон гадаад дахь ажиллагсдын эх орон руугаа шилжүүлэх мөнгөн гуйвуулга өсөх хандлагатай байна. Аялал жуулчлалаас хамааралтай улс орнуудын хүлээн авах жуулчдын тоо нэмэгдэж, цар тахлын өмнөх үеийн түвшинд аажмаар дөхөж байна.

Инфляцийн түвшин бүс нутгийн хэмжээнд аажмаар буурч, цар тахлын өмнөх түвшинд очихоор байгаа хэдий ч улс бүрээр харилцан адилгүй байна. Цаашид өссөөр байвал тэгш бус байдал, ядууралд хүргэнэ. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэхийн тулд инфляцийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

"Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн төлөв өөдрөг байгаа бөгөөд цар тахлын дараах хэвийн байдалд шилжиж буй учраас энэхүү сэргэлт цаашид улам хүчтэй үргэлжлэхээр байна" хэмээн АХБ-ны ерөнхий эдийн засагч Альберт Парк хэллээ.

ШУУД мэдээллийг хүлээн авна уу.

Элон Маскийн хүслээр жиргээчид жиргэдэггүй “хуцдаг“ болох уу?
Элон Маскийн хүслээр жиргээчид жиргэдэггүй “хуцдаг“ болох уу?
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.