Элон Маскийн хүслээр жиргээчид жиргэдэггүй “хуцдаг“ болох уу?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маскийн хүслээр жиргээчид жиргэдэггүй “хуцдаг“ болох уу?

Dogecoin Founder Elicits Twitter Plans From Elon Musk

/2023.04.04/: Дэлхийн алдартай меме зоос бол яахын аргагүй Dogecoin юм.

Энэхүү зоос нь анх төлбөрийн системийг бий болгохоор шийдсэн программ хангамжийн инженер Билли Маркус, Жексон Палмер нарын бүтээсэн криптовалют юм.

Энэхүү "меме зоос" нь анх гарахдаа хошигнолын шинж чанартай байсан боловч крипто сонирхогчдын сонирхлыг тэр даруйдаа татсан бөгөөд зарим хүмүүс үүнийг хууль ёсны хөрөнгө оруулалтын хэтийн төлөв гэж үздэг.

Dogecoin нь Шиба Ину нохойны нүүр царайг логогоо болгосон юм. Энэхүү зоос нь 2013 оны 12 дугаар сарын 6-нд танилцуулагдсан ч тэр даруй өөрийн дэмжигчидтэй болсноор 2021 оны тавдугаар сарын 5-нд 85 тэрбум гаруй долларын зах зээлийн үнэлгээнд хүрч чадсан юм.

Энэхүү зоосны хамгийн том дэмжигчдийн нэг нь бид бүхний сайн таних алдарт тэрбумтан Элон Маск юм. Криптовалютын их өсөлтийн үе буюу 2021 онд Маск зүгээр л Шиба ину нохойны зургийг жиргэх төдийд л уг зоосны үнэ огцом өсдөг байсан юм.

Dogecoin Jumps 35% As Elon Musk Finalizes Twitter Buyout

Тус зоосыг сонирхогчид Элон Маскийг өөрийн Тесла автомашины борлуулалтад Dogecoin-ыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрнө гэж үзэж байсан бөгөөд энэ хүлээлт ч талаар болоогүй юм.

Харин саяхан болсон Твиттерийг худалдаж авах шийдвэрийн дараагаар тус зоосны дэмжигчид твиттерийн цэнхэр шувууг Шиба Ину нохойны дүрээр солино хэмээн таамаглаж байв.

Мөн шинээр нэвтрүүлсэн баталгаажуулах тэмдэгтийн төлбөрийг энэхүү зоосоор төлөх боломжтой болно гэсэн цуурхал ч дэгдээд байна.

Тэгвэл дөнгөж саяхан твиттерийн нүүр хэсэгт байрлах цэнхэр шувууны оронд Шиба Инугийн дүрс буюу Dogecoin-ыг байршуулснаас болж тус койны үнэ 26 хувиар өссөн байна.

Цаашид алдарт тэрбумтнаас ямар ямар гэнэтийн шийдвэр гарахыг тэсэн ядан хүлээх л үлдлээ.

ШУУД: Монгол Улсын эдийн засгийн төлвийг АХБ-аас танилцуулж байна
ШУУД: Монгол Улсын эдийн засгийн төлвийг АХБ-аас танилцуулж байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.