ВВС: Эр бэлгийн эсийн тоо 2000 оноос хойш эрчимтэй буурч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВВС: Эр бэлгийн эсийн тоо 2000 оноос хойш эрчимтэй буурч байна

How pollution is causing a male fertility crisis - BBC Future

/2023.03.28/: Дэлхий даяар эр бэлгийн эсийн чанар буурч байгаа боловч үргүйдлийн шалтгааныг тэр бүр ярихгүй байна.

Английн Йоркшир хотод амьдардаг хосууд хоёр жилийн турш хүүхэдтэй болох гэж оролдсон байна. Женнифер олон уйланхайт өндгөвчний синдромтой тул жирэмслэх магадлал дунд зэрэг гэдгийг тэд мэдэж байжээ. Тэдний төсөөлөөгүй байсан зүйл бол нөхрийнх нь биед ч гэсэн асуудал байсан явдал юм.

Нөхөрт нь хийсэн туршилтаар түүний эр бэлгийн эсийн тоо бага, эр бэлгийн эсийн хөдөлгөөн бага гэсэн асуудлууд илэрсэн байна. Хамгийн муу нь, эдгээр асуудлыг эмчлэх нь түүний эхнэрийг эмчлэхээс ч илүү хэцүү, магадгүй бүр боломжгүй аж.

Эрэгтэйн үргүйдэл нь үргүйдлийн нийт тохиолдлын тал орчим хувийг эзэлж, нийт эрэгтэйчүүдийн 7 хувь нь энэ асуудалтай нүүр тулдаг байна. Үргүйдлийн асуудалтай ихэнх эрчүүдийн хувьд шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүд бусдаас санаа зовох үүднээс энэхүү асуудлыг нууцалдаг байна.

Судалгаанаас харахад цаашид асуудал улам бүр нэмэгдэж магадгүй юм. Орчны бохирдол зэрэг хүчин зүйлүүд нь эрэгтэй хүний үр, ялангуяа эр бэлгийн эсийн чанарт нөлөөлж, хувь хүн болон бүхэл бүтэн нийгэмд асар их хортой үр дагаварт хүргэж болзошгүйг судалгаа харуулжээ.

IVF treatment is offering hope to couples with fertility problems, but it is expensive and not available to everyone (Credit: Alamy)

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд дэлхийн хүн амын тоо эрс өссөн хэдий ч сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй буурч байна. Үүнийг эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн ойлголт сайжирч, боловсролын түвшинтэй холбон тайлбарлаж байна.

Нөгөөтэйгүүр эр бэлгийн эсийн тоо буурч, тестостероны түвшин буурч, бэлгийн сулрал, төмсөгний хорт хавдар зэрэг эрчүүдийн нөхөн үржихүйн асуудал нэмэгдэж байгааг судалгаа харуулжээ.

2022 онд Иерусалимын Еврей их сургуулийн тархвар судлалын профессор Хагай Левин болон түүний хамтран ажиллагсад эр бэлгийн эсийн тоон дахь дэлхийн чиг хандлагын тоймыг нийтэлжээ. Судалгаагаар эр бэлгийн эсийн тоо 1973-2018 оны хооронд жилд дунджаар 1.2 хувиар буурч байсан бол 2000 оноос хойш энэ бууралтын хурд нь жилд 2.6 хувиас дээш болсон нь тогтоогджээ байна.

Левин энэ хурдатгал нь хүрээлэн буй орчин эсвэл амьдралын хэв маягийн хүчин зүйлээс үүдэлтэй эпигенетик өөрчлөлт, генийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалж болно гэж үзэж байна.

"Энэ нь үе дамжин хуримтлагдах боломжтой байдаг. Эр бэлгийн эсийн тоо буурч байгаа нь эрчүүдийн, магадгүй хүн төрөлхтний эрүүл мэнд муу байгааг илтгэж байна. Бид нийгмийн эрүүл мэндийн хямралтай тулгараад байгаа бөгөөд үүнийг засах боломжтой эсэхийг бид мэдэхгүй" гэж Левин хэлсэн байна.

There is mounting evidence that pollution may be at least partly behind declining sperm quality and sperm counts (Credit: Yuichi Yamazaki/AFP/Getty Images)

Хортой орчин

Их Британийн Ноттингемийн их сургуулийн мал эмнэлгийн багш, судлаач Ребекка Бланчард гэрийн орчин дахь химийн бодисууд эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Тэрээр нохойг загвар болгон ашиглаж байгаа бөгөөд нохой нь хүнтэй хамгийн ойр байдаг амьтан тул адилхан хордож байгаа гэж үзжээ.

Түүний судалгаа нь хуванцар, галд тэсвэртэй бодис, гэр ахуйн энгийн эд зүйлсээс олддог химийн бодисууд дээр төвлөрчээ. Эдгээр химийн бодисуудын заримыг хориглосон ч байгаль орчин эсвэл хуучин эд зүйлсэд үлддэг. Түүний судалгаагаар эдгээр химийн бодисууд нь бидний дааврын системийг тасалдуулж, нохой болон эрчүүдийн нөхөн үржихүйн байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Бланчард "Бид хүний болон нохойн эр бэлгийн эсийн хөдөлгөөн буурч байгааг олж мэдсэн. Мөн ДНХ-ийн хуваагдлын хэмжээ ч нэмэгдсэн байсан" гэв.

ДНХ-ийн хуваагдлын түвшин нэмэгдэхийн хэрээр эрт үеийн зулбах тохиолдол ч мөн адил нэмэгддэг аж.

Судалгааны үр дүн нь хуванцар, эм, хүнсний бүтээгдэхүүнүүд, агаарт агуулагдах химийн бодисуудаас болж нөхөн үржихүйн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг харуулсан бусад судалгааны үр дүнтэй нийцэж байна.

Энэ нь эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүд, тэр байтугай нялх хүүхдэд ч нөлөөлдөг аж. Хар нүүрстөрөгч, мөнхийн химийн бодисууд болон фталатууд нь нялх хүүхдэд умайд хүрдэг нь тогтоогдсон байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь эрэгтэй хүний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд амьтад дээр хийсэн хэд хэдэн судалгаагаар эр бэлгийн эс нь температурын өсөлтөд өртөмтгий болохыг харуулж байгаа аж. Дулааны долгион нь шавьжны эр бэлгийн эсийг гэмтээдэг нь нотлогдсон ба үүнтэй төстэй нөлөөлөл нь хүмүүст ажиглагджээ. 2022 оны судалгаагаар дэлхийн дулаарал эсвэл хэт халуун орчинд ажиллах нь эр бэлгийн эсийн чанарт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Буруу хооллолт, стресс, архи

Байгаль орчны эдгээр хүчин зүйлсээс гадна буруу хооллолт, суурин амьдралын хэв маяг, стресс, архи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан байна.

Эх сурвалж: ВВС

Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ
Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.