/2023.1.20/ УИХ-ын үдээс хойшх чуулган эхэлж байна.
О.Цогтгэрэл:
-Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй тохиолдолд олон нийтийн сүлжээг хэсэгчлэн болон бүхэлд нь хаана гэх заалт байна. Болзошгүй гэж юуг хэлэх юм? Хэн шийдэх юм? Зөрчилтэй контент гэж юуг хэлж байгаа юм? Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулах, олон нийтийн хэлэлцүүлэг хийлгэмээр байна. Ер нь болж өгвөл энэ хуулийн төслийг буцаан татмаар байна. Шууд нэг хоногийн дотор хуулийг хэлэлцэх гэж байж боломгүй. Бид дахин завсарлага авмаар байна. Гэхдээ бусад гишүүдийн асуулт хариултыг харзная.
Ажлын хэсэг, дэд сайд Ж.Эрхэмбаатар:
-Энэ хуулийг дагалдуулаад зарим хуульд дагаж нэмэлт өөрчлөлт орно. Үүний нэг нь, Кибер аюулгүй байдлын тухай хуульд "Үндэсний хэмжээний кибер аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байдал үүслээ" гэж үзвэл Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний төв энд ажиллана гэсэн үг. Үндэсний төв мэдээлэл, эх сурвалжаар ажиллагаа хийсний үндсэн дээр ийм байдал үүссэн эсэх дүгнэлтээ оруулна. Өндөр эрсдэл бүхий кибер халдлага өдөрт Монгол Улсад 300-500 мянган тохиолдол байнга бүртгэгддэг. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд ХЗДХ-ийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн санал оруулж ирнэ. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн удирдлага нь Цахим хөгжлийн сайд байгаа. Одоогийн тогтоомжоороо бол ЗГ-ын гишүүн тодорхойлж оруулж ирнэ. Кибер аюулгүй байдлын зөвлөл дээр шийдвэр гарна. Дарга нь Ерөнхий сайд, дэд дарга нь ТЕГ-ын дарга, ЦХХХ-ны сайд байгаа.
-Олон нийтийн зөвлөл гэдгийгээ тодорхойлооч. Хэн байх юм?
Н.Учрал:
-Харилцаа холбооны хууль 2019 онд батлагдаад мөрдөгдөөд явж байгаа. Энэ хуульд сүлжээнд хяналт тавих, хэсэгчлэн хязгаарлах гэдэг ойлголт байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллагуудтай гэрээ байгуулж ийм үүргийг аль аль нь хэрэгжүүлдэг. Энэ заалт шинэ тутам биш. Хэн нийгмийн сүлжээг хэсэгчлэн хорих нь тодорхойгүй. Бид харин дур зоргоороо аашилж болохгүй учир тодорхойлж өгч байгаа юм. Шинэ зөвлөл байгуулж болохгүй. Өдөр тутам кибер халдлага явж байхад, үүний 80% нь сошиалаар дамжиж орж ирдэг юм байна. Тиймээс кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлсэн юм. Энийг кибер зөвлөл удирдана гээд, энд ХЭҮК, олон нийтийн байгууллага орох, хамааралтай байгууллагууд ордог байх юм. Олон нийттэй харилцах нэгж байна. Зөрчилтэй контентуудыг хүлээж аваад, зөвлөмж гаргаад эрх бүхий байгууллагат явуулна. Олон нийттэй харилцах нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтаар байгуулна. Энд ХЭҮК, хэвлэл мэдээллийн холбоод, сэтгүүлчид, дагагч олонтой сошиал хэрэглэгчид орно.
Б.Бат-Эрдэнэ:
-Хүний эрхийг хязгаарлах чиглэлийн зохицуулалтууд энэ хуулийн төсөлд байна гэж яригдаад байна. Энэ дээр тодорхой хариулт өгөх үү? Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж боомилсон заалт байна гэсэн ойлголт байна.
Н.Учрал:
-Цахим орчин дахь гэмт хэрэг өдөр ирэх тусам өсөж байна. Би өмгөөлөгч нартай хүртэл уулзаж байна. Гэмт хэрэг маш их гарч байна. Алийн болгон бид ингээд суух юм бэ. Намайг янз бүрээр хэлж бай хамаагүй. Цахим залилангийн хохирол 18 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Хожмын өдөр надад талархана.
Д.Сарангэрэл:
-Олон нийтийн харилцааны хэрэгсэл бол олон нийтийн сүлжээ юм. Евроази олон улсын байгууллагаас 2023 онд хамгийн аюултай зүйл бол сошиалын хиймэл оюун ухаан гэчихсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын чөлөөт байдал руу халдаж огт болохгүй. Энэ хуулийн хэрэгжилтэн дээр хяналт тавих, зөрчлийг нь арилгах үүрэг ХЭҮК дээр ирнэ гэж бодож байна. Хунан дарга хариулт өгөөч ээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд хяналт тавих уу? Энэ хуулиар хуурамч хаягаар нэр нүүргүй нийтийн сүлжээнд оролцож байгаа байдлыг зогсооё, гэмт хэрэгт уриалан дууддаг, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх явдалд хязгаарлалт хийж байна гэж ойлгож, дэмжиж байна?
Н.Учрал:
-ХМБ-уудтай нээлттэй уулзалт хийсэн, бүгдийг нь урьсан. Тэр үеэр энэ асуултуудыг асуусан. Хэвлэлийн эрх чөлөөг би асар их хүндэтгэж явдаг хүн. Олон найз нөхөд энэ салбарт ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийг маань харин хуурамч аккаунтууд нэр хүндүүдийг нь унагах вий гэдэгт эмзэглэдэг. Сэтгүүлчдийн ачаар олон асуудлыг төр шийдэж чадаж байгаа. Тиймээс зөрчилтэй контент гэдэг дээрээ ялгаад тавьчихсан юм. Фэйсбүүк бидэнтэй бидэнгүй цахим гадуурхалтыг зөвшөөрдөггүй. Гүтгэх доромжлох гэдэг шийдэж болохгүй заалт хэрэггүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулиар явж байгаа. Тиймээс гүтгэх, доромжлох гэдэг нэг ч үг үйлдэл ороогүй.
ХЭҮК-ийн дарга Ж.Хунан:
-Хуулийн төсөлтэй ХЭҮК богино хугацаанд танилцсан. Анхаарах ёстой хэдэн асуудал байсан. Өчигдрийн явцад ХЭҮК саналуудыг гаргасан. Энэ саналуудыг үндэслэж, хуулийн төсөлд өөрчлөлт орсон гэж харж байна. Хүний эрхийг хамгаалах нь төрийн үүрэг мөн. Энэ хүрээндээ хуулийг гаргах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг ойлгож байна. ХЭҮК-т ирж байгаа гэмт хэргүүдийг харвал бүгд цахим орчинд үйлдэгдэж байна. Илүү хор уршгийг бий болгож байгаа нь бодит нөхцөл байдал мөн. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хүний эрхийг хязгаарлах асуудал зарим үндэслэл дээр хийгдэх ёстой. Бусдын эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал гэсэн үндэслэлээр хүний эрхийг хязгаарлаж болдог. ХЭҮК-ийн зүгээс энэ хязгаарлалтуудыг хэрэгжүүлэх процесст нь оролцох зохицуулалтыг оруулж өгсөн. Журамд нь ХЭҮК-ын саналыг заавал авч журмыг батлах, зөрчилтэй контентыг батлах зөвлөлд ХЭҮК орохоор хуулийн төсөлд тусгагдсан.
Шууд хүлээж авах: