Баянзүрх дүүрэгт “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төсөл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төсөл эхэллээ

May be an image of 9 people, people standing and indoor

/2022.12.27/: Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Сайн боловсролын төлөө” ТББ санаачлан “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төслийг эхлүүлж байна.

Энэхүү төсөлд Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгууллагууд нэгдсэн бөгөөд төлөөллүүд төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн юм.

May be an image of 11 people and indoor

Энэхүү төслийн удирдагч, “Сайн боловсролын төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ч.Оюун-Эрдэнэ “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах төсөл Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн төсөлд Баянзүрх, Сонгинохайрхан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нийт 20 охиныг оролцуулахаар сонгож авсан. Баянзүрх дүүргээс 12 өсвөр насны ээжийг сонгосон. 15-18 насны охид ЕБС, МСҮТ, коллежид суралцаж байхдаа жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн байдаг. Гэвч тэд цаашид сурч боловсрох ёстой. Тиймээс тэднийг дэмжиж, чадавхжуулах, өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэй болгож төлөвшүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа” гэв.

Төсөлд хамрагдаж буй охидтой мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна мэргэжил сонгоход нь тусалж, ЭЕШ-д бэлдэх, хүний хөгжлийн сургалтуудыг явуулах юм байна. Хамгийн чухал зүйл нь энэхүү 20 өсвөр насны ээжийг хооронд нь танилцуулснаар тэд туршлага солилцож, нэгэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нөлөөтэйг зохион байгуулагчид онцолж байлаа.

May be an image of 4 people, people sitting and indoor

Манай улсын хэмжээнд сүүлийн хоёр жилд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өсвөр насны жирэмслэлт нэмэгдсэн үзүүлэлт байгаа ч Баянзүрх дүүргийн хэмжээнд буурч байгааг албаныхан хэлсэн. Гэсэн хэдий ч 2019 онд 482 өсвөр насны жирэмслэлтээс 257 нь ээж болсон, 2020 онд 417 жирэмслэлтээс 207 нь ээж болсон, 2021 онд 371 жирэмслэлтээс 150 нь ээж болсон байна. Тиймээс энэ удаагийн “Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах” төсөл цаг үеэ оллоо.

Төслийн нээлтэд оролцсон төлөөллүүдийн зүгээс цаашид өсвөр насандаа жирэмслэхээс урьдчилан сэргийлэх олон ажлыг санаачлан хийхээр төлөвлөж буй талаараа яриа өрнүүлсэн.

“Өсвөр насны ээжүүдийг чадавхжуулах төсөл” анх удаа хэрэгжиж буй тул цөөн ээжийг хамруулж, чанартай үр дүн гаргаж, Засгийн газрын хэмжээнд хүртэл “шүгэл үлээх”-ээр зорьж байгааг зохион байгуулагчид хэллээ.

Энэхүү төсөл нь 2023 оны долоодугаар сар хүртэл хэрэгжихээр болжээ.

Ц.Цэрэнпунцаг: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ЭТТ-н 1072 хувьцаа олгоно
Ц.Цэрэнпунцаг: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ЭТТ-н 1072 хувьцаа олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.