МУЕПГ: Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 3 хэргийг хянаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУЕПГ: Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 3 хэргийг хянаж байна

Прокурор, ажилтнуудад сахилгын хариуцлага тооцжээ

/2022.12.12/: Өнөөдрийн байдлаар Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 29 хүнд холбогдох, 3 эрүүгийн хэрэг хянагдаж байна.

Тодруулбал,

-Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, ачилтын талбайгаас оочир дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг;

- Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1, 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/дэх хэсэгт заасан хэрэг,

- "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нь “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлтэй Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т /Хахууль авах/ дэх хэсэгт заасан хэргүүд тус тус хянагдаж байна.

Эх сурвалж: МУЕПГ

Х.Нямбаатар: “ЭТТ“ ХК-д ОЛОН УЛСЫН АУДИТ оруулахаар боллоо
Х.Нямбаатар: “ЭТТ“ ХК-д ОЛОН УЛСЫН АУДИТ оруулахаар боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.