/2021.08.26/ Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулж мэдээлэл өглөө.
Сайд Л.Энх-Амгалан:
ЭЕШ амжилттай болж өнгөрсөн. нийт 40420 бүртгүүлэгч байснаас 36782 бүртгүүлэгч шалгалтаа өгч батламжийн хуудсаа авч байна.
31782 бүртгүүлэгч энэ жилийн төгсөгч байсан. 170 бүртгүүлэгч халдвар авсан байна. Эдгээр бүртгүүлэгчдээс есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд ахин шалгалт авна.
Хэрвээ долдугаар сарын нэгэнд шалгалт авсан бол 3000 орчим хүүхэд шалгалтаа өгөх боломжгүй байсан. 10 мянга орчим багш ажилладаг. 1000 гаруй багш халдвар авах эрсдэлтэй байсан. ЭЕШ-ыг хойшлуулж наймдугаар сард авсан нь зөв шийдвэр байлаа.
Цаашдаа их дээд сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулж 10 хичээлийн сонголт байх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Жишээ нь математикийн хичээл дээр бүртгүүлэгчдийн түвшинд тохирсон шалгалт авч болохыг анзаарсан.
Их дээд сургуульд орохын тулд ЭЕШ-ын босго оноог яамнаас 480 гэж заасан байдаг. Үүнийг зарим нэг хувийн сургуулиуд бууруулж босго оноондоо хүрээгүй хүүхдүүдийг авч, энэ нь цаашдаа тухайн хүүхэд дипломоо авч чадахгүй байдалд хүрэх эрсдэл байна. Үүнд хариуцлага тооцох арга хэмжээ авна.
Их дээд сургуульд нийт 7143 үндсэн багш байдаг. Үүнээс 60 гаруй хувь нь дархлаажуулалтандаа хамрагдсан байна.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, энэ жилийн онцлог, тулгамдаж байгаа асуудал,
147 мянган оюутны 80 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.
75 мянга орчим оюутан орон нутгаас ирж байгаа, 71 дотуур байр бий. Үүнд 11 мянган оюутан хүлээн авахад бэлэн байна.
Дотуур байрны төлбөр энэ жил нэмэгдэхгүй. Халдваргүйжүүтэлийг тогтмол хийж байгаа. Дотуур байрны жилийн төлбөр дунджаар 450.000-700.000 төгрөг байдаг.
Сургалтын төлбөр:
Төрийн өмчит их дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ. Өмчийн хэлбэр үл харгалзаж аль нэг сургууль төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгсөн. Нэг кредитийн төлбөр хамгийн бага байдаг Соёлын сургуульд 500 оюутан дээр 20 мянган төгрөг нэмэгдэх л өөрчлөлт байгаа ба үүнээс өөр нэмэгдэл бусад сургуульд байхгүй.
Яамнаас гаргасан түр журмын дагуу их дээд сургуулиудад төлбөрөө хэсэгчилж өгөх боломжийг оюутнуудад бүрдүүлж өгөх талаар чиглэл өгсөн. Үүнийг зөрчсөн сургуульд хатуу арга хэмжээ тооцно.
Боловсролын зээлийн сангаас нийт оюутны ердөө 11 хувь нь зээл авдаг.
Боловсролын зээлийн сангаас дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд буцалтгүй зээл 18 мянган оюутныг хамардаг. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авах нөхцлийг өөрчлөхгүй. Энэхүү тусламжийг авдаг нийт 6146 бий. Бүгд авах боломжтой.
Шилдэг 100 их дээд сургуульд сурдаг маш цөөхөн оюутанд зээлийн 50 хувь буюу 24 тэрбум төгрөгийг олгодог.
323 оюутан үүнийг авдаг. Хэн нэгэн эрх мэдэлтний хүүхэд энэ тэтгэлгийг авч байна гэх хардлага байдаг. Энэ жил тийм явдал болгохгүй.
- Хичээлийг танхимаар эхлүүлсэн тул цаашид хаахгүй байр суурьтай байна. Хэрэв халдвар дэгдвэл хосолсон хувилбараар хичээллэнэ.
- Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүсээд байна, ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой байна.