/2022.11.15/: Дэлхийн банкны байгаль орчин, байгалийн нөөц, цэнхэр эдийн засаг хариуцсан захирал Валерие Хики болон Зүүн ази, номхон далайн тогтвортой хөгжил хариуцсан бүсийн захирал Бэнойт Боскү нартай уулзлаа.
Хоёр тал дараах асуудалд санал солилцов.
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд үр дүнд суурилсан санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой. Дэлхийн банк нь үр өгөөжийг сайжруулах тал дээр ажиллах;
- Санхүүгийн бүтцийн хувьд маш олон төрлийн санхүүгийн бүтцийг хамардаг. Аль үе шатанд аль санхүүгийн бүтцийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бодох ёстой. Монгол Улсад олон төрлийн санхүүгийн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх;
- Ногоон санг байгуулахдаа санхүүжилтийн олон хөтөлбөрийг нэгтгэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлж амжилттай явуулах шаардлагатайн дээр газрын менежментийн асуудлыг хэрхэн шийдэх, ус болон дэмжих төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төслүүдтэй танилцах;
- Биологийн олон янз талаас онцлох хэрэгтэй зүйл байна. Үр дүнд суурилсан санхүүжилт чухал. Биологийн олон янз байдлыг хамруулах хэлбэрээр олон төрлийн ургамал болон амьтны аймгаар баялаг байлгах;
Чадавх бэхжүүлэх асуудал, техникийн болон судлаачдын нөөцийг бэлдэх, хүүхэд залуучуудын оролцоог дэмжих нь маш чухал гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов. Мөн Монгол Улсаас санаачилсан "Green generation" буюу "Ногоон үе"-ийг бэлдэж эхэлсэн нь маш сайн манлайлал болно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
Дэлхийн банкны талаас:
Ирэх жилээс Дэлхийн банкнаас үр дүнд суурилсан санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Карбон зах зээлийн дүгнэлтүүд гарсан байна. Одоогийн байдлаар зах зээлийг хөгжүүлэх тал дээр ажиллах шаардлагатай байна. Хяналт, баталгаажуулалт, тайлагналтыг хийх нь карбон зах зээлийг бий болгох нэн тэргүүний хийх ёстой ажил юм.
11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 01-ны хооронд Монгол Улсад ажлын хэсэг ажиллахаар төлөвлөж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бид юу хийх боломжтой вэ гэдэг ОУ-ын байгууллагын хувьд үнэлгээг хийлээ. Хамрах цар хүрээний хувьд экологийн хувьд болон нийгэм эдийн засгийн асуудлыг хамарсан судалгаа болж чадсан.
Мод ургадаггүй газруудад өөр төрлийн ургамал, модлог ургамлыг тарималжуулах, доройтсон ургамлыг сэргээн дахин тарих ажлыг судалж байна. Тарих ургамлын хувьд модлог ургамал болон ургамал тарих шаардлагатай гэж харж байна. Тэрбум мод хөдөлгөөний хувьд бэлчээр, хөрс сайжруулах, хөрс, усны судалгаа шинжилгээг зөв хийх, тал хээрийн бүсийг нөхөн сэргээх ажлыг сайжруулах хэрэгтэй гэв.
Дэлхийн банкны хувьд газар тариалангийн салбарт гол түнш болж ажилладагийн хувьд тэрбум мод үндэсний хөтөлбөртэй хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Тогтвортой амьжиргаа төсөлтэй мөн хамтатган хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэй гэж харж байна.
Орон нутгийг хөгжүүлэх сан нь тогтсон урсгалтай учраас энэхүү бүтцийг ашиглаж уур амьсгалын буюу карбоныг ашиглан орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах боломжтой юм.
Жишээлбэл Индонез Улс нь байгаль хамгаалах санг байгуулж олон хөтөлбөрүүдийг нэгтгэн ажиллуулж эхэлсэн. Энэ нь амжилттай болсон. Анхнаас нь нэгдсэн платформ байгуулах хэлбэрээр зөв эхлүүлж чадвал амжилттай болох боломжтой гэдгийг илэрхийллээ.
Эх сурвалж: БОАЖЯ