/2022.11.07/: Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулна.
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцож үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
Эх сурвалж: ЗГ