“Газрын тосны үйлдвэр барих төсөл одоог хүртэл эхлээгүй, ТЭЗҮ ч батлагдаагүй байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Газрын тосны үйлдвэр барих төсөл одоог хүртэл эхлээгүй, ТЭЗҮ ч батлагдаагүй байна“

/2022.11.07/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Үүний дараагаар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол амлалтуудын нэг нь Монгол Улсыг өрийн дарамтгүй улс болгоно гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өр, Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг боллоо. 2023 онд маш их хэмжээний өр авах бэлтгэл ажил явагдаж байна.

Дараагийн амлалт нь газрын тосны үйлдвэр барина гэсэн. Эрчим хүчний хараат бус байдлаас гарна гэсэн гоё нэртэй. Гэтэл яг одоо энэ төслийн нөхцөл байдал ямар байна вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. Бараг ТЭЗҮ нь хүртэл батлагдаагүй. Түүхий эд нь хаана байгаа нь ч тодорхойгүй. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна.

150 мянган ажил байр шинээр бий болгоно гэсэн. Гэсэн ч ажлын байр нь хаана байна вэ. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож өгч байх шиг байна. Залуучууд бүгд л дүрвэхийг хүсэж байх шиг байна. Залуучууд ажиллангаа ядуурдаг тогтолцоо өнөөдөр бий болчхоод байна. Маш олон амлалтаас бид захын хэдийг нь л авч танилцуулж байна.

Баялагийн санд нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болгоно. Ирээдүй өв сангийн хөрөнгийг дуусгасан. Тус сан руу энэ жил орох ёстой байсан 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг алдагдлыг нөхөхөд зориулж байна. Хуримтлал үүсгэх биш харин төсвийг алдагдлыг нөхөж байна гэлээ.

Орос цэргүүд Донецк мужийн амьтны хүрээлэнгийн амьтдыг иджээ
Орос цэргүүд Донецк мужийн амьтны хүрээлэнгийн амьтдыг иджээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.