/2022.11.07/: Цөхрөнгөө барсан Оросын цэргүүд өлссөний улмаас амьтны хүрээлэнгийн амьтдыг иджээ.
Сайн дурын аврах албаныхан "Оросын цэргүүд зүүн Донецк мужийн Ямпил амьтны хүрээлэнд аймшигт харгислал үйлдсэн" гэж мэдэгдэв.
Ямпил тосгоныг Украины цэргүүд есдүгээр сарын 30-нд чөлөөлсөн юм.
Аврах багийнхан очиход амьтны хүрээлэнгийн эргэн тойронд амьтдын араг яс, сэг, ясны хэсгүүдийг олжээ.
Эрх баригчдын мэдээлснээр Оросын цэргүүд хоёр тэмээ, имж, бизон, гахайнууд болон шувуу, чоныг устгасан бөгөөд амьд үлдсэн амьтдыг Днепр хотод асарч байгаа аж.
Дайралтаас өмнө тус амьтны хүрээлэнд баавгай, тэмээ, гөрөөс, зэрлэг гахай зэрэг олон төрлийн амьтад амьдардаг байсан тухай тус амьтны хүрээлэнд ажиллаж байсан ажилтнууд хэлжээ.
Сайн дурынхан Украины хууль сахиулах байгууллагуудтай холбоо барьж, цэргүүдэд ял тулгах зорилгоор материал цуглуулж байгаа аж.
Эх сурвалж: Dailymail