ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Нарны системийн хэрэглээ, шийдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Нарны системийн хэрэглээ, шийдэл

/2022.9.28/ “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”-ын Корпрэйт Конвэйшн төвд үдээс хойшх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Яг одоо устөрөгчийн салбар, нарны системийн хэрэглээ шийдэл зэрэг асуудлын талаарх хэлэлцүүлэг болж байна.

Ирээдүйн эрчим хүч, Монголын устөрөгчийн зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Бямбасайхан:

-Сүүлийн үед устөрөгчийн салбарыг нэлээд ярьж байна. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод энэ талаарх нэлээд олон заалт орсон байгаа. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ч мөн энэ талаар дурдсан байдаг. Устөрөгч бол дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд шинэ салбар. Энэ салбарт цаг тутамд шинэ технологийн салбар нээлт хийж байгааг та бүхэн харж байгаа. Мөн энэ салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно гэдэгт итгэлтэй байна.

Одоо бидэнд хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт, манайх цаашид устөрөгч гаргаж авч чадах эсэх. Хоёрдугаарт, гаргаж авсан тохиолдолд экспортолж чадах эсэх. Хэрэв Монгол Улс устөрөгч гаргаж авч чадвал экспортлох тал дээр газарзүйн хувьд нэлээд том давуу талтай. Нэгэнт газарзүйн хувьд давуу талтай юм чинь энэ салбарт ногоон устөрөгчийн төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өнөөдөр БНХАУ-д ногоон устөрөгчийн чиглэлээр 100 гаруй төсөл хэрэгжиж байна. Ихэнх нь хойд хэсгийн бүс нутагт хэрэгжиж байгаа төслүүд байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж ногоон устөрөгч гаргаж авч, улмаар зах зээл дээр хэрэглэнэ гэсэн томоохон стратегийг боловсруулаад явж байна.

“Смарт энержи групп” ХХК-ийн захирал, Хуажун шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант Э.Баяржаргал:

-Нарны эрчим хүчийг дулаан болон цахилгаан гаргаж авахад ашигладаг. Сүүлийн үед улс орнууд их чадлын нарны станцыг барихдаа, зөвхөн станц бариад зогсохгүй хоосон зайд нь газар тариалан эрхлэх чиг хандлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл, газар тариалантай хосолсон нарны станц барих нь түгээмэл болж байна.

Түүнчлэн сүүлийн үед их чадлын нарны станцыг уламжлалт нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцтай хослуулж үр ашгийг нь дээшлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна.

Шууд хүлээж авах:

Латви улс ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад онц байдал тогтоолоо
Латви улс ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад онц байдал тогтоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.