Манай улс Сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс Сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад оржээ

/2022.09.28/: Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлдэг байна.

Монгол Улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ.

Сүрьеэ өвчин дэлхий дахинд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар жилд 10,4 сая хүн сүрьеэгээр өвчилж 1,8 сая хүн нас барж улмаар дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байна.

Тэгвэл “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт манай улсад болохоор болжээ.

Монгол Улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85 хувь, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65 хувь санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна.

Тус чуулга уулзалтанд аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцох аж.

2018 оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан хэлэлцэж, “Сүрьеэтэй тэмцэх Улс төрийн тунхаглал”-ыг баталсан.

Үүний дараагаар 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон ‘’Монгол улсад сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарын тунхаг бичгийг тодорхойлон хэрэгжүүлж байна.

Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар

  • 2018 онд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганаас гарсан “Монгол Улсад Сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарын тунхгийн биелэлтийг дүгнэх;
  • 2023 онд зохион байгуулагдах НҮБ-ын Сүрьеэгийн өндөр хэмжээний уулзалтын урьтал болгон үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний хэрэгжилтийн байдлыг үнэлэх замаар цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлох;
  • Нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг даван туулахад салбар дундын оролцоог эрчимжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг уян хатан болгох, орон нутгийн төсөвт сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зардлыг тусгах;
  • Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд хүний эрхийг дээдэлсэн, иргэдэд ээлтэй, жишиг байдлаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Глобаль сангийн Монгол Улсад оруулсан хувь нэмэр, төслийн үр дүнгийн талаар шийдвэр гаргагч, олон нийтэд зөв мэдээллийг өгөх, хамтран ажиллах юм.

Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ, ДЭМБ, Глобаль сан болон ХӨСҮТ-ийн Сүреэгийн Тандалт Судалгааны албаны хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэд олон нийтэд зөв мэдээлэл хүргэх зэрэг олон ажлыг зорилт болгон дэвшүүлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Ж.Осгонбаатар: Өнгөрөгч онд эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ бүрдүүлсэн
Ж.Осгонбаатар: Өнгөрөгч онд эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ бүрдүүлсэн
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.