Чанга дугардаг яндантай тээврийн хэрэгслүүдийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чанга дугардаг яндантай тээврийн хэрэгслүүдийг шалгаж байна

/2022.08.16/: Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт шалгалтын ажлыг энэ оны наймдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явуулж байна.

Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу 720.000 төгрөгийн торгууль оногдууллаа.

Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шатахуун түгээгүүрүүдийг боловсон 00-той болгох сайдын даалгавар гарлаа
Шатахуун түгээгүүрүүдийг боловсон 00-той болгох сайдын даалгавар гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.