Шатахуун түгээгүүрүүдийг боловсон 00-той болгох сайдын даалгавар гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун түгээгүүрүүдийг боловсон 00-той болгох сайдын даалгавар гарлаа

May be an image of 2 people and people standing

/2022.08.16/: БОАЖ-ын сайд хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өчигдөр албан даалгавар гаргалаа.

Тус албан даалгаварт "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө байгуулах" тухай юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад

  • "... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгах
  • Нүхэн жорлонг ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах,
  • Иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах
  • Стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулж ажиллах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байхыг тус тус даалгав.

No photo description available.

No photo description available.

Эх сурвалж: БОАЖЯ

Япон Улсын Засгийн газраас “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-т түргэн тусламжийн найман автомашиныг хүлээлгэн өглөө
Япон Улсын Засгийн газраас “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-т түргэн тусламжийн найман автомашиныг хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.