Энэ жил дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцжуулна

/2022.08.16/: Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ.